Авлигатай тэмцэх газар шинжээчдийг сонгох шалгаруулалтанд урьж байна
2009.09.10

Авлигатай тэмцэх газар шинжээчдийг сонгох шалгаруулалтанд урьж байна

Авлигын индекс тооцон гаргах ажлын хүрээнд аймаг, нийслэл, яам, агентлаг, шүүх, прокурорын байгууллага дахь авлигын цар хүрээ, хэлбэр, шалтгаан, эдийн засгийн хор уршиг зэргийг судлах “Шинжээчийн төсөөллийн судалгаа”-нд оролцох шинжээчдийг сонгох шалгаруулалтанд урьж байна.

Шинжээч нь тусгайлан боловсруулагдсан аргачлалын дагуу салбарын үйл ажиллагааг үнэлнэ. Үнэлгээг нийслэл, 21 аймаг тус бүрээр болон дараах салбараар хийнэ.

Үүнд:

  • Байгал орчин, аялал жуулчалын;
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны;
  • Гадаад харилцаа, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын;
  • Зам тээврийн, барилга, хот байгуулалтын;
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн;
  • Санхүү эдийн засаг, гааль, татварын;
  • Хууль зүй, хууль хяналтын;
  • Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн;
  • Шадар сайдуудын эрхлэх асуудлын хүрээн дэх байгууллагууд;
  • Эрдэс баялаг, эрчим хүчний;
  • Эрүүл мэндийн;
  • Шүүх;
  • Прокурор;
Шинжээчид тавигдах шаардлага
  1. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид тасралтгүй зургаагаас доошгүй жил ажилласан байх;
  2. Тухайн салбарыг үнэлэхэд шаардагдах боловсрол, мэргэшил, ур чадвартай эсхүл сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх;
  3. Холбогдох эх сурвалжтай танилцан үнэлэлт, дүгнэлт хийх чадвартай байх;
  4. Тухайн салбарт тодорхой хэмжээгээр танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн байх;
  5. Өөртөө итгэлтэй, бүтээлч, санаачлагатай байх;
  6. Шинэ мэдээлэл хүлээн авч, дүгнэн шинжлэх чадвартай;
  7. Улс төрөөс ангид байх;
Сонгон шалгаруулалтанд ирүүлэх материал:

Өөрийн товч намтар /CV/, үнэлэх гэж буй тухайн салбарынхаа талаарх эссе 2 хуудсанд багтаан, дээр дурьдсан шаардлагыг батлах бусад баримт бичиг.

Сонгон шалгаруулалтанд шаардагдах бичиг баримтыг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанд буюу gbbatzorig@iaac.mn гэсэн хаягаар ирүүлнэ үү. Холбоо барих утас: 70112565, 70113565.
Материалыг 2009 оны 9 дүгээр сарын 25-ныг дуустал авна.

Мэдээллийн нууцыг хуулийн дагуу чандлан хамгаална.

МОНГОЛ УЛСЫН АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.