Аж үйлвэрийн салбар 8.5 хувиар өснө
2009.10.14

Аж үйлвэрийн салбар 8.5 хувиар өснө

Дэлхийн эдийн засаг ирэх онд хоёр хувиар өсөх тооцоог томоохон агентлагууд мэдээлээд эхэлжээ. Манай улсын эдийн засаг ч ирэх онд харьцангуй өсөх хандлага гарч байгаа аж. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсөн нэмэгдэхийн хэрээр манай улсын ДНБ-ий бодит өсөлт 7.4 хувьтай байхаар тооцсон байна. Хөдөө аж ахуй, ноос, ноолуур, арьс шир, үр тариа, хүнсний ногооны үйлдвэрлэлийн өсөлтөөс дээрх дүн илэрхийлэгдэх юм байна. "Атрын III" аяныг эрчимжүүлбэп хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өсөлт 3.7 хувь хүрэхээр байгааг Засгийн газар тооцжээ.Оюутолгойн зэсийн баяжуулах үйлдвэрийг 2010-2011 онд барьж, 2012 оноос бүтээгдэхүүн авахаар төлөвлөсөн байна. Энэ нь ирэх онд аж үйлдвэрийн салбарын өсөлтийг 8.5 хувьтай байхаар төсөөлөхөд хүргэжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.