2022.05.29

Говьсүмбэр аймагт бүтээн байгуулалтын ажил өрнөнө

Говьсүмбэр аймагт бүтээн байгуулалтуудын эхлэл тавигдсан өдрүүд үргэлжилж байна.

Тухайлбал, улсын төсвийн 3.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2023 онд “Сүмбэр сумын төвд 2.8км авто зам”-ын барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхээр болсон. 2022 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэх юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Алтай рөүд” ХХК ажиллана.

Мөн улсын төсвийн 5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2022-2024 онд “Шивээговь сумыг улсын чанартай авто замтай холбох 6.9 км авто зам”-ын барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан. Уг ажлын хүрээнд 2022 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэгдсэн юм. Тус ажлын гүйцэтгэгчээр “Даблью экс пи” ХХК ажиллана. Ингэснээр Шивээговь сумын иргэд удахгүй аюулгүй, тав тухтай автозамаар зорчих боломж бүрдлээ. 

Гүйцэтгэгчээр шалгарсан ХХК-уудад бүтээн байгуулалтыг цаг хугацаандаа чанартай, хариуцлагатай хүлээлгэн өгөх ажилд хяналт тавьж, хамтран ажиллахыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг онцолсон юм.