2022.07.04
Б.Баттөмөр: Ковидын хуультай холбоотой төрийн албанд шалгуургүйгээр томилогдсон хүний тоог тодруулж өгнө үү
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны /2020.07.01/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Ерөнхий аудитын тайлан, Авилгатай тэмцэх газрын төсвийн гүйцэтгэлийн тайлан, Төрийн албаны зөвлөлийн талаар 3 асуудал хэлэлцэж байна. Энэ 3 байгууллага төсвөө хэмнэсэн байна. Аудитын байгууллага 89,9 хувийн гүйцэтгэлтэй. Авилгалтай тэмцэх газар 89.7%, Төрийн албаны зөвлөл 87,6 хувийн гүйцэтгэлтэй төсвөө хэмнэжээ.
Ковидын хуультай холбоотой төрийн албанд шалгуургүйгээр томилогдсон хүний тоог тодруулж өгнө үү.
Шинжлэх ухаан технологийн ололтуудыг нэвтрүүлэх чиглэлээр юу хийж болохоор байна вэ. Хэмнэлтийн бодлогын хүрээнд цаашдаа юу хийх гэж байна вэ. Үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр юу хийх вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.