2022.07.04

Ж.Бат-Эрдэнэ: Нүүрсний тээврийн үнийн асуудалд дүгнэлт хийсэн үү

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Зам  тээврийн яаман дээр 3 байгууллага дүгнэлтэд ороогүй гэж байна. Яагаад дүгнэлтэд ороогүй юм. Нэрийг нь тодорхой хэлж болдоггүй юм уу. Аудитын байгууллага бол бүх нэрийг нь гаргаж ирээд танилцуулгадаа оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, нэг байгууллагад дүгнэлт хийхээс татгалзлаа гэжээ. Бүрэн хангалтгүй гэсэн үг үү.

Нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудал байна. Ерөнхий сайд хүртэл ярьсан. Аман дээр өгч байгаа нүүрс, урагшаа гарч байгаа нүүрсний зөрүү маш их байгаа гээд. Нүүрсний үнэ нугарах хэмжээний том асуудал. Энэ дээр дүгнэлт хийсэн үү? Таван Толгой компанитай холбоотойгоор нилээдгүй мөнгө төмөр замруу орсон. Үүний шийдвэрүүдийг та нар харсан уу.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.