2022.07.08
Ахмадууддаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардууллаа
Монгол Улсын тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд ахмадуудаа хүлээн авлаа.
Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх М.Батгэрэл нар ахмадууддаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль гардууллаа.