
7 байнгын хороо, 2 намын бүлгийн санал дүгнэлтийг сонсоно
Өнөөдөр 15.00 цагаас УИХ-ын ээлжит хуралдаан хийхээр болжээ. Хувиарын дагуу долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригуудад чуулган хуралддаг билээ. Хууль ёсоор 12 с
арын 01 -ээс өмнө УИХ ирэх оны Төсвийг батлах ёстой гэтэл өнөөдөр төсөв байтугай ирэх оны Нийгэм Эдийн засгийн үндсэн чиглэлээ ч хэлэлцэж дуусаагүй байгаа нь УИХ-ыг "ажлаа шамдуулхад" хүргэв бололтой.
Өнөөдөр үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийн анхны хэлэлцүүлгийг хийх хувиар гарчээ. УИХ-ын долоон байнгын хороо мөн УИХ-дах МАХН, Ан-ын бүлгүүдийн санал, дүгнэлтүүдийг сонсож, хэлэлцэх ажээ.