“Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитектурын үзэсгэлэн болно
2022.08.08

“Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитектурын үзэсгэлэн болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Азийн архитектурын чуулга уулзалт-21" олон улсын арга хэмжээ есдүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Энэхүү олон улсын арга хэмжээний хүрээнд  есдүгээр сарын 06-07-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд “Тогтвортой хот байгуулалтын ирээдүй” Азийн архитектурын үзэсгэлэн болох юм. Уг арга хэмжээнд хот төлөвлөгч, архитекторууд шинэ санаа, шилдэг бүтээлүүдээрээ оролцох боломжтой юм.

Үзэсгэлэнд оролцох оролцогчдыг 08-дугаар сарын 18-ны өдөр хүртэл бүртгэх аж.