МАХН-ын төлөөлөгчид Нэгдсэн Орос намын их хуралд оролцож байна
2009.11.19

МАХН-ын төлөөлөгчид Нэгдсэн Орос намын их хуралд оролцож байна

УИХ дахь МАХН-ын бүлгийн ахлагч, УИХ -ын гишүүн Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл нар ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын XI Их хурлыг ажиглахаар өчигдөр ОХУ-ыг зорилоо. Тус хурал арваннэгдүгээр сарын 21-нд буюу өнөөдөр Санкт-Петербург хотод эхэлж байгаа юм.

Хуралд уригдсан гадаадын зочид 21-ний үдээс өмнө “Дэлхийн хямралын үед улстөрийн намуудын нийгмийн хариуцлага” сэдэвт форум-хэлэлцүүлэгт оролцоод, үдээс хойш “Нэгдсэн Орос” намын Их хурлыг ажиглах юм байна.

Намын Их хурлын үндсэн илтгэлийг намын дарга В.В.Путин тавих бөгөөд улс орныхоо эдийн засгийн байдал, дэлхийн санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах, ОХУ-ын хямралын дараахь эдийн засгийн асуудлуудыг тусгасан илтгэл бэлтгэжээ. Мөн энэ хурлаар намынхаа хөтөлбөрийн баримт бичгийг шинэчлэн батлах аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.