МАХН-ын шинэ байрны барилгын ажил өвөл зогсохгүй
2009.10.23

МАХН-ын шинэ байрны барилгын ажил өвөл зогсохгүй

МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өчигдөр намынхаа шинэ байрны барилгын ажлын явцтай танилцлаа. Өнгөрсөн наймдугаар сарын 23-нд шавыг нь тавьсан МАХН-ын шинэ байрны барилга угсралтын ажлын явц 60 хувьтай, ажилд 4-5 тэбум төгрөгийг зарцуулаад байна. Гүйцэтгэгч "Өндөр буян холдинг" компанийн ерөнхий захирал Н.Төмөрхүү, МАХН-ын барилга захиалагчийн албаны дарга Н.Лхагва нар барилгын ажлын явцыг У.Хүрэлсүх даргад танилцуулав. Одоогоор барилгын суурийн хоёр давхрыг оролцуулаад нийт таван давхрын угсралтын ажлыг хийгээд байгаа аж.

Нийт 14.6 тэрбум долларын өртгөөр босох энэ барилга, 25 мянган метр квадрат талбайд12 давхар, хоёр давхар нь доошоо машины зогсоол байх юм. 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байнаГүйцэтгэгч компани барилгын ажлаа өвлийн улиралд үргэлжлүүлэх бөгөөд хүйтний эсрэг бэхжүүлэгчтэй бетон ашиглах юм байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх барилгын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.