МАХН ёс зүйн хорооны даргаа солилоо
2009.09.23

МАХН ёс зүйн хорооны даргаа солилоо

МАХН-ын ёс зүйн хороо энэ сарын 21-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар МАХН-ын ёс зүйн хорооны даргаар ажиллаж байсан Н.Удвалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, намын Хяналтын хорооны хурлаар санал болгосны дагуу Ёс зүйн хорооны нийт гишүүдийн олонхийн саналаар Намсрай овогтой Цагаанхүүг тус хорооны даргын үүрэгт ажилд томилжээ.

МАХН-ын Бага хурлын 2007 оны наймдугаар сарын 6-ны өдөр болсон VII хуралдаанаар батлагдсан журмын дагуу Ёс зүйн хорооны даргыг хорооны хуралдаанаар хоёр жилийн хугацаатайгаар томилдог бөгөөд тус хороог толгойлж байсан Н.Удвалын сонгуульт ажлын хугацаа дууссан тул дээрх Бага хурлаас батлагдсан журмын дагуу Хяналтын ерөнхий хороонд тайлангаа тавьж үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.