Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 250 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо
2022.08.26

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 250 хүүхдийн цэцэрлэгтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд 250 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо.

Тус хороо нь төв замаас алслагдсан байршил буюу 1 дүгээр хорооллын арын дэнжийн гэр хороололд байршилтай. 

Цэцэрлэг ашиглалтад орсноор 31 дүгээр хорооны цэцэрлэгийн насны бүх хүүхэд өөрийн гэрт ойрхон сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломжтой болж байна. Энэхүү цэцэрлэг дүүргийн 306-дугаар цэцэрлэг болж есдүгээр сарын 1-нд үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл ажилдаа орлоо.

Уг цэцэрлэгт Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, "Инжхами" ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн юм.