"Итгэл" төсөл нь архины хамааралтай хүмүүсийг эмчлэн, нийгэмшүүлэх зорилготой
2022.10.07

"Итгэл" төсөл нь архины хамааралтай хүмүүсийг эмчлэн, нийгэмшүүлэх зорилготой

"Итгэл" төслөөр архины хамааралтай хүмүүсийг бүрэн эмчлэн нийгэмд эргэн нэгтгэх зорилготой билээ.

Дан ганц эмийн эмчилгээ бус, сэтгэл зүй, ар гэрийнхний сургалт, багаар ажиллаж чадвар, спорт, урлаг, иог, дасгал гээд 28-н хоногт бид эхний бүлэг буюу 44-н хүнийг мэргэжлийн эмч, сэтгэл зүйчдийн хамт байрлуулан ажиллаж байна.

Тйимээс эхний ангийн хүмүүстэй уулзалт хийлээ. Эхний хүмүүсийн үр дүн нь дараагийн үргэлжлэх ажилд туйлын чухал нөлөөтэй билээ.

Эхний анги төгсөөд эдгээр хүмүүстэй ганцаарчилсан уулзалтууд хийж, үргэлжлүүлэн гадуур хяналтад байлган сайн байгаа хүмүүсээ ажилд зуучлан оруулна. Итгэл алдахгүй гэдэгт итгэж байна. Түүнчлэн НЦУГ, НГБХЗХГ, НЭМГ хамтран зүтгэгч та бүхэндээ талархал илэрхийлж байна.