2010.01.08
Түр оршин суух орон сууц барих газрыг чөлөөлөхөөр боллоо
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутагт байрлах Өмчийн харилцааны газрын актлагдсан барааны дэлгүүр /Second hand/ -ийн 41 сая төгрөгийн үнэ бүхий барилгын суурин дээр газраа чөлөөлж өгсөн иргэдийн түр оршин суух 300 айлын орон сууц сүндэрлэх нь. Хуучнаар “Сүх жанжин” НӨҮГ-ын хөрөнгөнд бүртгэлтэй энэхүү барилга байгууламж нь анх 1950 онд бага сургуулийн зориулалтаар ашиглалтад орж байжээ.
“Шинэ Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд VII хорооллын барилгын ажил энэ онд эхэлнэ. Төсөл хэрэгжиж дууссаны дараа уг орон сууцны барилгыг Нийслэлийн өмчид бүртгэх юм байна
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.