STEMWerkz байгалийн ухааны дижитал хөтөлбөрийн туршилт эхэллээ
2023.02.14

STEMWerkz байгалийн ухааны дижитал хөтөлбөрийн туршилт эхэллээ

Байгалийн ухааны хичээлүүдийн сургалтын чанарт бодитой өөрчлөлт гаргах үүднээс Байгалийн ухааны экспертүүдийн зөвлөлийн дарга, суут эрдэмтэн доктор Rodger W.Bybee, доктор Mark Salata, доктор Eric Lam зэрэг эрдэмтдийн онол, арга зүйд тулгуурлан боловсруулсан STEMWerkz байгалийн ухааны дижитал хөтөлбөрийг турших ажлыг эхлүүлж байна.

Туршилтын хөтөлбөрт төрийн өмчийн 50 ЕБС, 50 менежер, 272 багш, 5 дугаар ангийн 11,110 сурагч хамрагдана

Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу БСҮХ, БҮТ, STEMWerkz-тэй хамтран туршилтын 50, хяналтын 20 сургуулийн 5 дугаар ангийн сурагчдаас түүвэрлэн 3,271 сурагчийн гарааны үнэлгээг цаасаар болон цахимаар 2023 оны 02 дугаар сарын 09, 10-ны өдөр зохион байгууллаа.

STEMWerkz хөтөлбөрийн туршилтын 50 сургуулийн 5 дугаар ангийн сонгогдсон 2000 сурагчаас “SmartJen AI” ухаалаг платформ ашиглан гарааны үнэлгээг зохион байгуулсан. Уг платформыг “Сайн сургууль” загварыг хэрэгжүүлэх, боловсролын чанарын үнэлгээний арга хэмжээнүүдийн хүрээнд үргэлжлүүлэн ашиглах юм.

Кембрижийн хөтөлбөрийн чанар, түвшинд нийцсэн STEMWerkz байгалийн ухааны цахим хөтөлбөрийн агуулгыг туршихдаа суралцагч бүрд STEMWerkz апп ашиглах эрх, багш бүрд NODMA ээлжит хичээлийн интерактив иж бүрэн сан ашиглах эрх, дадлага туршлагын хичээлийг хүүхэд бүрд хүртээмжтэй зохион байгуулах боломж олгосон Lab-in-Box лабораторийн иж бүрдэл китүүд, Үнэлгээний SmartJen платформыг 3000 сурагч ашиглах эрх олгож байгаа.

Эдгээр нь багшлахуй, суралцахуйд шинэ хандлагыг авчран, БШУЯ болон БЕГ-ын зорьж буй боловсролын шинэчлэлийн олон асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үнэлж байгаа. Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг цаашид үргэлжлүүлэн та бүхэнтэй хуваалцах болно.

Туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа 50 сургууль нь шинээр байгуулсан цахим танхим болон мэдээллийн технологийн анги танхимын нөөцөд тулгуурлан үнэлгээг зохион байгуулахад гарсан ачааллыг хамтдаа үр дүнтэй шийдэж, хамтран ажилласан сургалтын менежер, сургагч багш нартаа талархал илэрхийлье.