УИХ лхагва гаригт 2009 оны отгон хуралдаанаа хийнэ
2010.02.01

УИХ лхагва гаригт 2009 оны отгон хуралдаанаа хийнэ

УИХ-ын 2009 оны намрын чуулган энэ лхагва гаригт завсарлахаар төлөвлөөд байна. Даваа гаригт АН, МАХН-ын бүлэгүүд, ажлын хэсгүүд хуралдах бол мягмар гаригт байнгын хороод, лхагва гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах юм.

2009 оны отгон хуралдаанаар УИХ нилээдгүй олон асуудлыг хэлэлцэх ажээ. Тухайлбал  Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томилж, орон даяар зудын гамшиг нүүрдээд байгаатай холбогдуулж Засгийн газар т“Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 3 тэрбум 760 сая төгрөг гаргах зөвшөөрөл олгох ажээ.

  • “Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нарыг томилох тухай асуудал
  • “Мянганы сорилтын гэрээ”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/     
  • Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах Үндсэн чиглэл батлах тухай болон Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд  /анхны хэлэлцүүлэг/;
  • Улсын Их Хурлын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /хэлэлцэх эсэх/
  • Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяр нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Бусад.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.