2023.04.13
Сэлэнгэ аймгийн Отгон ЕБС болох Сайхан сумын II сургуульд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ
Тус сургууль нь 2019 оны 11 дүгээр сараас 54 багш ажилтан, 630 суралцагчтайгаар хичээл сургалтын үйл ажиллагаагаа тогтмол явуулж, боловсролын үйлчилгээг үзүүлж байна.
Э.Оюун-Эрдэнэ захиралтай Сайхан сумын II сургууль нь сургалтын чанар, сурах орчин, удирдлагын манлайлал, асран хамгаалагчдын сэтгэл ханамж зэргийг үндэслэн дүгнэдэг гүйцэтгэлийн үнэлгээгээр 2022 онд Сэлэнгэ аймагтаа тэргүүлэн, улсын хэмжээн дэх 34 сургуулийн нэг болж I түвшинд үнэлэгдсэн амжилттай ажиллаж байна.