СХД-ийн 122 дугаар сургуулийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайг тохижуулна
2023.05.15

СХД-ийн 122 дугаар сургуулийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайг тохижуулна

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтад байрлах 122 дугаар сургуулийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зураг төслийн ажил бэлэн боллоо.

Тус нийтийн эзэмшлийн талбайд явган зам, нарны зай хураагуураар цэнэглэгддэг гэрэлтүүлэг, сандал, элсэн талбай, гацуур, хуайс бүхий ногоон байгууламжтай тохижилт хийхээр төлөвлөгдсөн. Тухайн орчин сургууль, цэцэрлэгийн бүс учир хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдаж, багш, сурагч, эцэг, эхчүүд аюулгүй зорчих нөхцөл бүрдэх юм.