ЭХЭМҮТ-д хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаг байгуулахаар зорьж байна
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ЭХЭМҮТ-ийн засвар, шинэчлэл, өргөтгөл, тоног төхөөрөмжийн хүчин чадал зэрэг тулгамдаж буй асуудлыг шийдэхэд анхаарал тавин ажиллаж буй.
ЭХЭМҮТ хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасаггүй, энэ чиглэлээр ажиллах мэргэжилтэн хомс байдаг. Тиймээс түүний хувьд уг асуудалд онцгойлон анхаарч ЭХЭМҮТ-тэй хамтран мэс заслын тасаг нээх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, хүүхдийн мэдрэлийн мэс заслын тусламжийг хөгжүүлэх зорилт тавин гадны эрдэмтэн мэргэжилтнүүдийг урилгаар авч ирж эмч ажилтнуудад сургалт явуулах, туршлага судлах ажлыг эхлүүлэв.
Энэ хүрээнд Олон улсын Хүүхдийн мэдрэлийн мэс заслын нийгэмлэгийн ерөнхийлөгч, Израил Улсын Тел-Авидын эрүүл мэндийн төвийн Дана эмнэлгийн Хүүхдийн мэдрэлийн төвийн захирал Шломо Константини урилгаар ирж эмч мэргэжилтнүүдэд сургалт орлоо.
Тэрээр 40 гаруй хүүхдэд үзлэг оношилгоо хийж, шаардлагатай хагалгааг манай эмч мэргэжилтнүүдтэй хамтран хийхээр ирээд буй.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүний хувиар ЭХЭМҮТ-ийг дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлдэг болгоход анхааран ажиллаж шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг улсын нэгдсэн төсөвт тусгуулан ажиллаж байгаа юм.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.08
2024.10.18