Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид олимпик хауст зочиллоо
2023.08.16

Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид олимпик хауст зочиллоо

Наймдугаар сарын 16-23-ны өдрүүдэд манай эх оронд спортын 11 төрлөөр зохиогдох Зүүн Азийн залуучуудын наадмын зочид төлөөлөгчид өнөөдөр Олимпик хауст зочиллоо.

ҮОХ-дын төлөөлөгчид МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцаж, олимпын музей үзэж сонирхсоноос гадна Mongolian House төслийн хүрээнд хийгдэж буй монгол гэрт зочилж, монгол ёс заншилтай танилцсан юм.

Зүүн Азийн залуучуудын наадмын нээлтийн ёслол наймдугаар сарын 16-ны лхагва гарагийн 20 цаг 23 минутад Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ.