Х.Баттулга: Засгийн газраас төлөвлөсөн 650 мянган төгрөг бол зээлжих эрх юм
Засгийн газраас 180 орчим тэрбум төгрөгийн бонд гаргаж, төрийн албан хаагчдад урт хугацааны зээл о лгон орон сууцжуулах тогтоол гаргасан билээ. Ингэхдээ орон сууцны нэг метр квадрат үнийг нь 650 мянган төгрөгөөс дээш гаргуулахгүй байхаар тооцон орон сууцны зээл олгоно гэсэн нь эдүгээ их маргааны эхлэлийг тавиад буй. Учир нь барилгын компаниуд Засгийн газраас тогтоосон дээрх босгыг “Хатуу шаардлага” хэмээн үзэж буй. Иймд бид Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас энэхүү маргаантай асуултад хариулт авлаа.
-Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах асуудал хэр урагшилж байгаа вэ. Засгийн газрын тогтоол гарчихсан учраас хүмүүс хүлээгээд л байдаг?
-УИХ дахь намын бү лгүүдийн хуралдаанаар өчигдөр хэлэлцсэн байна билээ. Бүлгүүдээс асуудлыг дэмжсэн. Гол нь төрийн албан хаагч гэдэг дотор иргэдийг хамруулъя бодлогын чанартай асуудал нэлээд зонхилсон байсан.
-Засгийн газраас орон сууцыг худалдан авахдаа нэг метр квадратыг нь 650 мянган төгрөгөөс дээш гаргахгүй гэсэн босго тавиут “Ашиглалтад орсон гэх орон сууцны тоо цөөрч байна” гэх яриа гараад эхэллээ. Засгийн газраас хэрхэн зохицуулах вэ үүнийг?
-650 мянга гэдэг дээр дутуу ойлголт яваад байна л даа. Журам батлагдахаар илүү тодорхой болж, дараа нь нийтэд зарлана. Нэг ёсны 650 мянга гэдэг маань зээлжих эрх. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч орон сууцнаас сонголт хийхдээ нэг метр квадратыг нь 850-900 мянган төгрөгөөр авлаа гэхэд 650 мянган төгрөгийг нь улсаас зээл өгнө. Үлдсэн хэсгийг нь бусад эх үүсвэрээр төрийн албан хаагч өөрөө төлөөд явчихна гэсэн үг шүү дээ.