2009.10.22

Барилгын салбарын алдартнууд шагнал гардав

Улс орны нүүр царайг тодорхойлдог барилгын салбарынхны бүтээн байгуулсан их үйлсийг үнэлж, Монгол . Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргажээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу ЗТБХБ-ын сайд Х.Баттулга салбарынхаа хийсэн юмтай хэлэх үгтэй хүмүүст шагналыг нь өчигдөр гардуулж өгсөн юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын хэлтсийн дарга Ө.Цэдэндамба, мэргэжилтэн Б.Дэмбэрэл нарыг шагнасан бол "Алтангадас" одонгоор "Барилга, архитектур" корпорацийн эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Даваадорж, баталгаажуулалтын шинжээч Ж.Янжмаа нар энгэрээ мялаасан юм. Хөдөлмөрийн хүндэт медалиар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын мэргэжилтэн Ч.Цэцэгийг шагнав.

Шагнал гардуулах үеэр "Барилга архитектур" корпорацийн эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Даваадоржоос сэтгэгдлийг нь сонслоо.

-Хийсэн бүтээснийг тань төр үнэллээ. Бычаяр хүргэе?

-Баярлалаа. Барилгын салбарт 25 жил ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд миний хийсэн бүтээсэн бүхний ард хамт олон маань байсан. Тэгэхээр хамт олонтойгоо энэ баяраа' хуваалцмаар байна.

-Барилгын салбарт П.Даваадоржийн нэрээр ямар бүтээл мөнхөрсөн бол?

-Эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран олон зүйл хийлээ. Барилгын дээвэр, бетон боловсруулах тал дээр анхаарсныг маань ийнхүү үнэлсэн гэж бодож байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.