Барилгын салбарын тулгамдсан асуудлаар асуулга тавьлаа
2009.10.29

Барилгын салбарын тулгамдсан асуудлаар асуулга тавьлаа

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Батбаяр нар Монгол Улсын Ерөнхий сайдад хандан энэ сарын 26-ны өдөр дараах асуулгыг тавьжээ.

УИХ 2008 онд Хот байгуулалтын тухай, Барилгын тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг шинэчлэн баталсан. Барилга барих газрын зөвшөөрөл авах, барилгын ажлыг эхлүүлэх, техникийн нөхцөл авах, барилгын ажил гүйцэтгэх, барьсан барилгын чанар стандартыг шалгаж улсын бүртгэлд бүртгэх зэрэг асуудлыг хариуцдаг төрийн захиргааны төв болон нийслэлийн холбогдох байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, асар их хүнд сурталтай байгаа талаар иргэд, аж ахуйн нэгжээс байнга гомдол, хүсэлт ирсээр байна.

Өмнө дурдсан зөвшөөрлүүдийг авахад МҮХАҮТ болон энэ салбарын ТББ-аас 2007 онд хийсэн судалгаагаар 20 орчим байгууллагын 90 гаруй түшмэдийн гарын үсэг шаардагддаг гэсэн дүгнэлт гарч, энэ мэдээлэл тухайн үед УИХ-ын гишүүдэд ирж байсан. Уг хүнд суртлыг багасгах болон энэ салбарт тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх зорилгоор Барилгын тухай хуулийг шинэчлэн баталсан. Тодруулбал, эдгээр хүнд суртлыг багасгах зорилгоор тус хуулийн 7.2.3.-д “барилгын тухай хууль тогтоомж, норм, дүрэм, стандартын

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.