2023.11.16
Ж.Батжаргал:ҮХЦ-ийн гишүүд бол гагцхүү хуульд захирагдаж, тулгатай ноён нуруутай байх ёстой
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Гурван нэр дэвшигчийг дэмжиж байна. Үндсэн хуульт эрх зүйт төрийг төлөвшүүлж байгаа улс орон тул эрх зүйн уг углуураг үзэл санаа нь үндсэн хуулиндаа захирагдаж үүндээ чиглэгдэж явах ёстой. Тийм учраас үндсэн хуулийн дээд хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, үндсэн хуулийн цэцийн гишүүд бол гагцхүү хуульд захирагдаж,тулгатай ноён нуруутай байх ёстой. Аливаад савлаад байдаг биш байх ётой энэ талаасаа асуудалд нилээн сайн хандах хэрэгтэй. Одоогийн байж байгааг хараад байхад гаргасан шийдвээ үгүйсгэж байгаа нь асудал тухгүй байгаагийн илэрхийлэл.
Юмыг задалмаар юм шиг байна, дан ганц эрх зүйн заалт, үг хөөцөлддөг биш энэ ахуйн амьдрал үндэстний өөрийнх нь үнэт зүйл, үзэл санааг нилээн бодож эргэцүүлж, задалж харж чаддаг байх ёстой. Яг нарийндаа үндсэн хууль чинь 1992 онд батлагдсан, батлаж байх үеийн оюун санаа, тэр бүрэлдэхүүн энэ бүх юм чинь нилээн тийм үндэсний өв соёлоосоо холдчихоогүй байх үеийн үзэл санаан дээр тулгуурлаад хийгдчихсэн. Тиймээс өдрөөс өдөрт бид ахуйн амьдрал, үнэт зүйлүүдээсээ алсрах гээд байгаа энэ цаг үед бид ямархуу байдлаар энэ асуудалд хандах вэ гэдэг их сонин ойлголт шүү. Тийм учраас үндсэн хуулийн цэцийг үнэхээрийн үндсэн хуулиар мэргэшсэн эрх зүйчид байна гэж үзэж байгаа бол энэ үндсэн хуулийн үзэл санаа, үнэт зүйлийг түмэн олонд түгээх мэдлэгжүүлэх асуудлыг бодлох ёстой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn