2023.11.16
Б.Баттөмөр: Цэцийн дээр хөх тэнгэр биш Монголын ард түмэн байдаг
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдээ дэмжиж байна. Үндсэн хуулийн цуцгийн тухай хууль 1992 онд батлагдсан 11 удаа өөрчлөлт орсон одоо цэцийн үйл ажиллагаа боловсронгуй болгох хууль дээдлэх, судалгааг цэцийн хуулинд байдаг боловч эрх зүйн орчныг бүрдүүлж өгч чадахгүй яваад байна. Тийм учраас өнөөдрийн санал, шүүмжлэл гарч байгаа, цэцийн шийдвэрүүд захиалагтай, дарга нарын албан тушаалтнуудын үүрэг даалгаваруудыг биелүүлдэг болчихсон байна. Ууган үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, үндсэн хууль гэдэг чинь монголын ард түмний хувийн эрх ашгийг хамгаалах ийм л хууль гэтэл энийгээ мартаад явчихсан. Энэ 9 гишүүнийг 3 субъект 6 жилийн хугацаатай томилно, нэг удаа улируулж томилно гэснийг хязгааргүй болгочихсон байгаа. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Манай Цэцэд ажилдаг зарим улсууд цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьдаг юм шиг байгаа юм энэ бол байхгүй монголын ард түмэн байгаа энийг санаж ажиллах ёстой гэдгийг хэлэх гэсэн юм. Үндсэн хуульд нийцсэн, хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.
Дэлхий нийтээрээ нэг уур амьсгаалаар амьсгалж байна, дэлхийн олон орноос хөөгдсөн хүмүүсийн эрх ашгийг цэц хамгаалсан энэ бол захиалагтай магадгүй ашиг сонирхлын зөрчил ч байсан магадгүй. Та бүгд хуулиа дээдэлж ажиллах ёстой. Цэцийн гишүүд боломжийн цалинтай, том том өрөөнд суудаг, том том машин унадаг 2024 онд 348сая төгрөгөөр цалингийн сангаа нэмэгдүүлээд явсан. Цалин нэмж болно монголын ард түмний чинь 28 хувь ядуу, 15 хувь нь ядуурах магадлалтай болчихсон 15мянган хүн орох оронгүй байгаа энэнээс 1500 нь УБ хотод орох орохгүй явж байна. Цэцийн гишүүний ахуйн хангамж багадаагүй ээ нэмэх гэж байгаа цалингаасаа татгалзах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn