2023.11.16
Д.Сарангэрэл: Үндсэн хуулийн цэцэд шинэ уур амьсгал оруулж, шинэ хандлага бий болгоход анхаарч ажиллаарай
УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Онол, практикын аль аль нь туршлага сайтай эмэгтэйг нэр дэвшүүлж байна. Үндсэн хуулийн цэц ганцхан эмэгтэй гишүүнтэй байгаа өнөөдөр, Их Хурлаас 1, Ерөнхийлөгчөөс 1, Улсын дээд шүүхээс Мөнхсайханыг нэр дэвшүүлж оруулж ирж байна. Гурван нэр дэвшигчийг дэмжиж байгаа аль аль нь чадварлаг, боловсон хүчнүүд. Өлзийсайхан даргынхаа талаар хэдэн үг хэлье. Үндсэн хуулийн цэцэд эмэгтэйчүүд хүч түрэн орж ирж байгаа нь сайн хэрэг. Тэнд бол бодитой шийдвэр гарахад та бүхний маань нөлөө гарах байх.
Л.Өлзийсайхан дарга УИХ-ын тамгын газрын нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа үнэхээр сайн ажилласан өнөөдөр УИХ-ын дарга гар мухардан ажиллах байх гэж бодож байна, яаралтай Л.Өлзийсайханы хэмжээнд хүрэх хүнийг олж тавихад тийм амар байхгүй болов уу. Л.Өлзийсайхан маань гишүүдтэйгээ ойр, хариуцлагатай ажилдаг эмэгтэй. Өлзийсайхан, Энхтуяа, Мөнхсайхандаа амжилт хүсье. Үндсэн хуулийн цэцэд шинэ уур амьсгал оруулж ирэх, шинэ хандлага бий болгох одоо шүүмжлэлд өртөөд байгаа зүйлүүдийг засаж залруулахад бол та бүхэн хувь нэмрээ оруулж ажилна гэдэгт бүрэн итгэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn