2023.10.05

Ш.Адьшаа: Шүүх бие даасан, хараат бус байх үндсэн зарчим алдагдсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн томилгооны сонсголын асуудлыг ярьж байна, үүнийг ярих ёстой. Гэхдээ шүүх бие даасан, хараат бус байх үндсэн зарчим алдагдсан. Үүнийг цэц гэхээс илүү хууль тогтоогчид анхаарах ёстой. Би удаа дараа үүнийг ярьж байгаа. Шүүхийн тухай хуулийг баталсан. ШЕЗ, ШСХ байгуулсан. Үүгээр дамжуулан хариуцлага алдсан шүүгч нарт хариуцлага ногдуулах шүүхийн Сахилгын хороо, хөрөнгө санхүүгийн шийдэх ШЕЗ байгуулагдсан Үндсэн хуулийн бүтцийн энэ байгууллагын эрх мэдлийг УИХ өөрөө авсан, энэ байж болох асуудал биш.

Гишүүдийг УИХ томилдог болсон, энэ нь зөрчил үүсгэж байгаа. УИХ хууль тогтоох байгууллага гэтэл нэг гишүүн ахлаад ШЕЗ, СХ-ний үдийг томилж байгаа.Үндсэн хуулийнхаа зарчмыг барих ёстой. Олон нийтэд мэдээлэл ил, тод байх нь зөв. Энэ парламентын зарчим. Гэтэл ҮХ нь зөрчигдсөн, шүүх эрх мэдэл н хууль тогтоох эрх мэдлийн хараа, хяналтад орсон ийм асуудлыг хүлээн авч, зөвшөөрөхгүй бол Үндсэн хуулиа дагах уу, улсын ашиг сонирхлыг биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn