Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилно
2023.11.16

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилно

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ талаарх ХЗБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Эрдэнээгийн Энхтуяаг,  Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.7 дахь хэсгийг тус тус үндэслэн, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 36 дугаар тогтоолын дагуу Одонхүүгийн Мөнхсайханыг, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Лувсандоржийн Өлзийсайханыг тус тус  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгон, нэр дэвшүүлсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn