2023.10.05

Б.Баттөмөр: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуулийг эргэж харах цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 2023 оны есдүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай маргааныг хянан шийдвэрлэсэн талаарх дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

"Үндсэн хуулийн цэц" гэдэг байгууллага нь Монгол Улсын эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд маш ихээр оролцож байна. Цэцийн хуульдаа өөрчлөлт хийвэл яасан юм. Уг хууль нь гучаад жил болчихсон, маш олон удаа өөрчлөлт орсон шүү дээ.

Үндсэн хуулийн цэцэд 9 гишүүн байдаг ба дандаа мэргэжлийн бус хүмүүс томилогддог. Үүнийгээ хамгаалж хяналтын сонсголоос зугтаж байна хэмээн харж байна.

Тиймээс УИХ, Цэцийнхээ асуудлыг авч үзвэл яасан юм. Төрийн эрх барих дээд байгууллага юм бол томилгооны сонсголыг маш сайн хийх ёстой. Олоогийн байдлаар олигтой хийж чадахгүй байгаа нь нууц биш. Тиймээс УИХ-ын хяналтын сонсголыг маш сайн хийх нь зөв. Ингэсний дүнд сайн сайхан байна.

Түүнчлэн Цэцийн гишүүд сайн хуульч, сайн эдийн засагч нар байх ёстой. Гэтэд эдийн засгийн асуудал гарахаар мэргэжлийн бус хүнд нь өгчихдөг, хуулийн асуудал гарахаар бас л мэргэжлийн бус хүмүүст өгчихдөг.

Миний хувьд 5 дугаар дүгнэлтийн хүлээн авахаас татгалзаж байна.