2024.08.16
Ч.Ундрам: Хүүхдүүдийн ирээдүйн хувь заяаг шийдэж буй ЭЕШ-ыг нэг удаа биш олон удаа авдаг болох хэрэгтэй
УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
Үйл ажиллагааны хөтөлбөрт Ерөнхий сайд дэлхийд өрсөлдөх чадвартай монгол иргэдийг бэлтгэх Үндэсний сургалтын хөтөлбөртөө болохоор зорьж байгаа гэсэн. Энэ салбарт 10 гаруй жил ажиллаж, өнгөрсөн дөрвөн жил салбараа төлөөлж их хуралд сууж байсан. Энэ хөтөлбөр батлагдахаас өмнө СӨБ, Бага боловсролын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа.
Үүнийг томоор нь харж СӨБ, ЕБ, дээд боловсрол зэрэг том зургаар нь харж, ямар хүмүүсийг ажлын хэсэгт оруулах зэрэг гол зүйлүүдийг сайн харж, шийдэх хэрэгтэй. Заах арга зүйг орхигдуулж болохгүй. Цаашлаад хүүхдүүдийн унших чадварт анхаарахаас гадна, уншсан зүйлээ ойлгох чадвар сайн биш байгаа нь судалгаагаар гарсан. Үүнд анхаарах мөн оюуны өмчийг хамгаалах тал дээр анхаарал хандуулахгүй бол бид хуулагч ард түмэн боллоо. Мөн ЭЕШ-ыг нэг удаа биш олон удаа авдаг болох хэрэгтэй.
Түүний асуултад Боловсролын сайд П.Наранбаяр хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn