2024.08.16

Д.Энхтүвшин: Боомтууд Олон улсын болох зайлшгүй шаардлагатай!

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д. Энхтүвшин: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа ААН-ийн дансыг хааж, үйл ажиллагааг нь хязгаарлаж, захирлуудыг нь барьж хорьж байна. Үүн дээр ямар нэг тодорхой өөрчлөлт орж байна уу.

Мөрийн хөтөлбөрийн их олон зүйлс дээр ашиглалтад оруулна, гэхдээ зарим газар үйлдвэрүүдийг хувийн хэвшил дэмжинэ гэсэн байгаа. Үүний дээр хариулт өгнө үү?

Боомтуудыг олон улсын болгох зайлшгүй шаардлагатай байна. Экспортын гол бүтээгдэхүүн гарч байгаа боомт БНХАУ-аар дамжаад транзит хийхэд энэ нь ОУ-ын боомт болохгүй бол хоёр улсын боомт байна. Үүн дээр хийгдэж байгаа ажил байна уу? 

Гадаадад сурталчилгаа хийж буй ажлын хүрээнд, экспорттой холбоотой бүтээгдэхүүнүүдийн агуулгыг багтаасан сурталчилгаа хийх боломж байна уу?

Хөтөлбөрт, хугацаат цэргийн албан хаагчийг бүтээн байгуулалтад оролцуулахаар заасан байна. ОУ-ын хөдөлмөрийн байгууллагаас хугацаат цэргийн албан хаагчаар ажил гүйцэтгүүлбэл, “хүчээр ажил гүйцэтгүүлж байгаа мэт” авч үздэг. Тиймээс энэ нь экспортын бүтээгдэхүүнүүдэд хориг тавих эрсдэл,  шалтгаан болох вий! Үүнийг дахин нягтлаарай.  

Түүний асуултад, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад Засгийн газрын гишүүд хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан