2024.08.16

С.Ганбаатар: ТЭЗҮ байхгүй төслийн ТЭЗҮ хэзээ орж ирэх вэ?

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

Бид гарчиг баталж давхиад гучин жил болчихлоо. Аж үйлдвэрийн болон томоохон төслийн тал нь ТУЗҮ байхгүй гэж сонссон. ТЭЗҮ байхгүй энэ төслүүдийн ТЭЗҮ хэзээ орж ирэх вэ? Зэс боловсруулах үйлдвэрийг дэмждэг. Гэтэл ТЭЗҮ тодорхой биш байдаг. Нүүрс хэрэггүй гэж хэлж байна. Тийм биш шүү. Томоохон үйлдвэрүүд яагаад гацсан бэ гэхээр туршилтын үйлдвэр манайхан барьж, ашигладаггүй. Үүнийг ашиглаж байж, дараа нь том үйлдвэрээ барьдаг.

Тэр нь ашиггүй байж болно гэхдээ алдагдалгүй байдаг. Үүнийг яаж суулгах вэ? Том төсөл хөтөлбөрүүдийг засгийн газар хэрэгжүүлэх гээд зүтгэдэг гэтэл иргэний нийгмийн байгууллага, салбарын хүмүүсийн санааг их сайн тусгах ёстой. Дахин инженерчлэлийн асуудлыг хэрхэн ойлгож байна.

Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд болон сайдууд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn