Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.03.31/ нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан"-г хэлэлцлээ. Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Уянга: 2021-2025 онд Монгол Улсаа хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд техник эдийн засгийн үндэслэл зураг төсөл шаардлагатай 98 төсөл арга хэмжээ тусгагдсан байгаа. Гүйцэтгэлийг үндэсний аудитын газрын тайланг хараад дүгнэхэд 98 төсөл арга хэмжээний 49 нь техник эдийн засгийн өсөлт, зураг төсөл байхгүй тул хэрэгжээгүй. Шалтгаан нь нотлох баримтгүй 18 байна. Үндэсний аудит нотлох баримтгүй гэдэг дотор юу юуг хамруулах вэ? Техник эдийн засгийн зураг төсөл боловсруулах шатандаа байгаа нь 9 байна. 2021-2025 ондоо хэрэгжиж амжаагүй ТЭЗҮ нь одоо хийгдэж байгаа төслүүд 2025 оноос үргэлжлээд явах уу? Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн 6.10.2т аливаа хөтөлбөрт тусгагдаж байгаа төслүүдийн санхүүжилт тодорхой байх ёстой. Хөрөнгө оруулалтын хэмжээг урьдчилан тооцох, хариуцлага тооцох эзэнтэй ийм төслүүдийг хөтөлбөрт тусгах ёстой байтал энэ тайлангаас харахад тусгаагүй төслүүд байсан. Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдэд ТЭЗҮ хийнэ гэж байгаа нь ямар журмын дагуу явагдаж байна вэ? Түүний асуултад, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр ажлын хэсэг хариуллаа
УИХ-ын чуулганы /2025.03.31/ ний өдрийн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ. Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Батлут: Хүний хөгжлөөр улс орны хөгжлийг тодорхойлдог гэж ойлгодог. Хүний хөгжлийн суурь асуудлуудыг хэрхэн шийдсэн бэ гэдэгээс л асуудлууд тодорхойлогдоно. Өнөөдрийн нэг асуудал бол. Хот, хөдөөгийн ялгаа. Яагаад хөдөө хүмүүс бага байна. Яагаад хот руу чиглэсэн хөдөлгөөн их байна. Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас төвлөрлийг сааруулна гэж ярьж байгаа. Учир нь хөдөөд хүний анхан шатны хэрэгцээг хангах орчин нөхцөл байхгүйтэй холбоотой. Тэгэхээр энэ чиглэл рүү ямар ажлууд төлөвлөөд, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгнө үү. Хүний хөгжлийг хангахын тулд том том төсөл хэрэгжүүлж байна. Хүний хөгжлийг хангахдаа жижиг зорилтуудаа орхидуулж болохгүй. Хөгжлийн төлөвлөөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт өгсөнийг харж байна. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна гэчихээд төрийн албаны хүний нөөцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлнэ. Түүнийг хэрхэн дүгнэх вэ гэсэн чинь. Төрийн албанд зарласан сул орон тоо байна хэмээн дүгнэчихсэн байна. Үүн дээр ямар ахиц гарах вэ? Эдийн засаг, хөгжлийн яам хэрхэн төлөвлөх юм. Энэ зүйлээ хийж чадахгүй бол том том хөгжлийн тухай яриад үлгэр болно шүү. Хөдөө орон нутагт эмч, багш байхгүй байна. Математикийн багш, физих, химийн багш нар байхгүй. Хөдөө орон нутгийн хүүхдүүд тийм хичээл мэдэхгүй төгсөх гэж байна. Тэгтэл салбарын сайд нь УБ хотод сургуулийн удирдлага томилоод сууж байна. Үүн дээр сйаж анхаарч ажилламаар байна. Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариуллаа.
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.03.31) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг танилцууллаа. Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж,үг хэлэв. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Сургууль орчмын гэмт хэрэг 1,675-аар нэмэгдсэн судалгаа байна. Үүнийг судлаж үзсэн үү? Ямар төрлийн гэмт хэрэг үйлдэж байна. Боловсролын сайд судалгаа шинжилгээ хийж үзсэн үү? Монгол Улс байгаль орчны индексээр 180 орноос 177-р байранд жагсаж сүүлээсээ 3т орсон байна. Энэ ямар дүгнэлтээр монгол улс хамгийн сүүлд орж байна вэ? Эрчим хүчний үнийн өсөлтийг ард түмэн шүдээ зуугаад тэсээд гарсан. Одоо 05 сарын 01-ээс дулааны үнэ нэмэгдэх гэж байна. Яам өмнөх үеийн өсөлтөн дээрээ нөлөөллийн судалгаа хийж үзсэн үү? Иргэд ямар байдалд орсон байна. Дулааны үнийг зайлшгүй нэмэх шаардлага байна уу? Валютын нөөцийн ханшын асуудал хүндэрчихсэн байна. Төсвийн тодотголынхоо бэлтгэлийг хийж байгаа юу? Ер нь зарлагаа бууруулах нь зүйтэй. Оройтоогүй байгаа дээрээ төсвийн тодотгол хийх чиглэл рүүгээ явбал яасан юм бэ? Түүний асуултад, Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хариуллаа
УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан”-г танилцууллаа. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Бид нар ард иргэдээ төлөөлөөд сонгогдоод ирчихсэн юм чинь. Энэ үнэлгээний асуудал дээр гишүүд бас хариуцлагатай хандах ёстой.Үүрэгтээ оролцох ёстой. Үндэсний аудитын газрын гаргасан гүйцэтгэлийн тайлан дээр хийсэн зөвлөмжийн гол агуулгыг хэлчихье гэж бодож байна. 1 дүгээрт нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа тэдгээрийн хоорондын уялдаа нийцлийг анхаарах ёстой. Өөрөөр хэлэх юм бол гишүүд бид нар зөвхөн ЗГ-аас нэхээд суух биш. Өөрсдөө тухайн жилийн төлөвлөгөөг. Тухайн жилийн төсвийн тухай хуулийг батлахдаа уялдуулах ач холбогдол агуулгыг нь анхаарах ёстой юм байна. Үүнийгээ сайн мэдэж ажиллах ёстой байна. Дараагийн бас анхаарах ёстой ажил бол. Хөгжлийн бодлогын баримт бичигт төсвийн ерөнхийлөн захирагчийн саналд үндэслээгүй эсвэл аливаа судалгаа тооцоолол хийгээгүй тийм арга хэмжээг УИХ-ын хэлэлцүүлгийн шатад Төсвийн тухай хуульд нэмж оруулж баталдгийг болиулах хэрэгтэй. 5 жилийн Үндсэн чиглэлд туссан арга хэмжээг хугацаанд нь биелүүлээгүй хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага буюу төсвийн ерөнхийлөн захирагчид тооцох хууль эрх зүйн зохицуулалт, шалгуурыг тодорхой болгож, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцдог болох. Энэ 3 дээр гишүүд бид нар өөрсдөө маш их анхаарал хандуулж. Өөрсдөө бас хариуцлагатай ханд ажиллах ёстой юм байна аа гэдгийг зориулаад хэлье. Хоёрдугаарт миний санаа зовж байгаа юм бол. Гишүүд бид нар шүүмжлэхийн төлөө шүүмжлэх биш. Хэрхэн ЗГ-тай харилцан хамтын зөв ажиллагаатай байж улс эх орноо хөгжүүлэх вэ гэдэгт санаа бодлоо чилээх ёстой юм болов уу. Аудитын газрын га гаргасан 2 тайлангаас л харахад. Засгийн газраас өөрсдийнхөө хийсэн ажлыг зөв сайн харуулж чадахгүй байгаа ийм асуудал байна. Яагаад вэ гэхээр үнэлгээнийхээ аргачлалд орсон чанарын асуудлуудаас болоод байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ дээрээ ЗГ өөрөө ажиллах мөн бусад одоо Үндэсний аудитын газар гэж байна. Хэрэг эрхлэх газраас гадна УИХ-ын Тамгын газар гээд аудит хийж байгаа. Хяналт үнэлгээ хийж байгаа газруудтайгаа координаттай уялдаа холбоотой ажиллах ёстой юм байна гэдгийг зориуд хэлмээр байна. Гуравдугаарт хэлэлцэх хугацаа богино байна гэж харж байна. Жишээлбэл 2 тайлан нийлээд 100 гаруй хуудас. Үүнийг уншаад дотор нь асар их мэдээлэл байгаа. Тэгэхээр саар ч юм байна шүүмжлэлтэй ч юм байна.
УИХ-ын чуулганы /2025.03.28/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан”-г танилцууллаа. Уг тайлантай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Төсөв баталж байх цаг хугацаанд хэлж байсан. Бид нар энэ төсөвт тусгаж байгаа хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх хэрэгтэй байна. Эрэмбэлж ангилахдаа үр өгөөжийг тооцож үр ашгаас нь хамгийн их өгөөжтэйгөөс нь эхэлж хэрэгжүүлдэг болмоор байна. Тэгэхээр гүйцэтгэлийг гаргахдаа ч гэсэн үр өгөөж ямар байгаа талаар яагаад эрэмбэлэлд ангилалд хийгдэхгүй байгаа юм бэ? Энэ дээр нэг тодорхой тайлбар өгнө үү? Хоёрдугаар 5 жилийн үндсэн чиглэлд тусгасан арга хэмжээний 65,4% нь бүрэн хэрэгжээгүй гэж байна. Үүнд нөлөөлсөн шалтгаан хүчин зүйлүүдийг аваад үзэхээр дийлэнх нь яамдын ажлын хариуцлагатай холбоотой байна. Ажлын уялдаа холбоо хангагдаагүй байна. Баримт бичиг бүрдүүлбэр дутуу байна. Шалгуур үзүүлэлтээ тодорхой болгоогүй байна. Эргээд нөгөө хөрөнгө санхүүгээс болж шалтгаалж хойшилж байгаа ажлууд бол харьцангуй бага хувийг эзлээд байна. Тэгэхээр энд хариуцлагын механизм гэж ер нь байна уу? Ямар хариуцлага тооцдог юм бэ? Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6.5-д зааснаар 10 жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрүүдийг бид боловсруулах ёстой. Энэ хөтөлбөрүүд ер нь хэзээ эцэслэн боловсруулагдаж батлагдах вэ? Нэгдсэн бодлого төлөвлөлт 10 жилийн хугацааны хөтөлбөрүүд хэзээ гарах вэ? гэдгийг тодруулъя. Боловсролын яамнаас засгийн газрын хоёр тогтоолтой холбоотой нэг асуулт байна. 2021 оны ЗГ-ын 321 дүгээр тогтоолоор хөдөө орон нутагт их дээд сургуулиудыг байгуулах нь зүйтэй хэмээн ЗГ-аас үзсэн. Тиймээс Дархан, Эрдэнэт, Өмнөговьд сургуулиудын салбаруудыг өргөжүүлэх, шинээр байгуулах асуудлыг зохицуулсан. Энэ зохицуулалт дотор орон нутагт ажиллаж байгаа. Төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн 50%-ийг хөнгөлөх, төр даах тухай зохицуулалт орсон байгаа юм. Энэ асуудлыг тухайн жил тутамд нь улсын төсөвт суулгаж явахыг Боловсролын сайдад үүрэг болгосон байдаг. Энэ хэрэгжээд явж байсан 2024 оны 04 сард 102 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоол боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг зохицуулахдаа нөгөө 50%-аар хөнгөлөгдөх ёстой асуудлыг маань амьжиргааны баталгаажих түвшин хүрээгүй бол гэдэг байдлаар 2 өөр хувилбартай ийм заалт орчихсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүчин төгөлдөр байгаа ЗГ-ын 2 тогтоол 2 өөр зохицуулалттай. Орон нутагт байгаа их дээд сургуулиуд Боловсролын яамнаас 50%-ийн хөнгөлөлтийн санхүүжилтээ авъя аа гэнгүүт. Сүүлийн буюу 2024 онд батлагдсан энэ журмаа барина аа гээд явуулчихдаг. Өмнө нь 3 их дээд сургууль орон нутагт байгуулахаар шийдвэр гаргасан 321 дүгээр тогтоол яах ёстой юм бэ? Үүнээс болоод 50%-ийн хөнгөлөлтийг бодоод Улаанбаатар хотод байгаа энэ төвлөрлийг орон нутаг руу сааруулъя. Их дээд сургуулиудыг орон нутаг руу шилжүүлье гэдэг энэ бодлого маань өөрөө хэрэгжих боломжгүй болжээ. Нөгөө 50%-ийн хөнгөлөлтөд болоод хөдөө орон нутгийн сургуульд орчихсон оюутнууд өнөөдөр 100%-аар төлбөрөө төлөх болчхоод яагаад төр засаг ийм тогтворгүй шийдвэр гаргаад байгаа юм бэ гэдэг дээр хүртэл тулж байна. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү? Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар хариуллаа.