2024.08.23

О.Цогтгэрэл: Өнгөрсөн хугацаанд зээлийг шүтэж, экспорт, гадаадын хөрөнгө оруулалтыг уриа лоозонгийн түвшинд орхисон алдааг одоо засах ёстой!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс тодруулах зүйлс байна. Улс орон сайн сайхан болъё, хөгжиж дэвшье гэвэл мэдээж гаднаас орж ирдэг, гаднаас олдог мөнгө маань аль сувгаараа хэрхэн нэмэгдэж, хасагдах вэ гэдэг чухал. "Экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, зээл" гэсэн гурван шугамаар мөнгө орж ирдэг. Өнгөрсөн цаг хугацаанд бид энэ гурваас “зээл” гэдэг зүйлийг нь түлхүү ашигласан. Экспорт тэр тусмаа уул уурхайн бус гэж байгаа экспортоо хэрхэн нэмэгдүүлэх үү гэдэг дээр уриа, лоозон шинжтэй явж ирсэн. Мөн гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйлийн чин хандлага яаж байна?

Оюу толгойн хөрөнгө оруулалт багасчихаар үүн дээр ямар бодлого баримтлах  вэ, тодорхой тоон үзүүлэлт байна уу? 

Уул уурхайн бус экспортын тодорхой тоон хэмжүүрүүд Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр дээр хэрхэн тавигдаж, уул уурхай дээр хайгуулын ямар бодлого барих гэж байна? 

Түүний асуултад, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан сайд хариуллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан