2024.11.21

Ц.Туваан: Хүхрийн хүчлийг валют зарж гаднаас авахгүй өөрсдөө үйлдвэрлэнэ

УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар Рояалти руу хөрвүүлж, шилжүүлэх 34,51 хувийн эдийн засгийн тооцоолол байна уу гэдгийг тодрууллаа.

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Хэлэлцүүлгийн явцад С.Ганбаатар гишүүний гаргасан саналыг протоколд тэмдэглээд явж байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээ нь дээр энэ асуудлыг нэмж ярина. Энэ хуулиар 34 хувийн үнэ төлбөргүй хувьцааг тусгай АМНАТ-аар солих боломжийг энэ хуулиар олгож байгаа. Тэр нь эргээд 34 хувийг оргүй алга болгоод үүгээр явна гэсэн үг биш гэдгийг хэлье. Яагаад энэ боломжийг олгож байна гэхээр 2019 оны Үндсэн хуулийн 6.2 дээр уул уурхайн баялаг тэр дундаа,стратегийн ордоос олж буй орлогын дийлэнх хувь буюу 50+1 хэсэг нь Монгол Улсад үлдэхээр байх ёстой гэсэн заалт бий.

Үүнд зохицуулж,энэ алхмыг хийж байгаа юм.Бид 34 хувийг эзэмшээд өмнө нь хийсэн нэг гэрээ хэлцэл бий. Үүн дээр шүүмжлэлтэй ханддаг.Тэгэхээр 34 хувийг сольж, давуу эрхийн хувьцаатай үлдэнэ. Энэ нь ногдол ашгаа түрүүлж авах давуу эрх үүснэ.Мөн 10 хувьтайгаа үлдэж байгаа . Дээрээс нь бусад бүх төрлийн татвар, АМНАТ аваад 50+1 хувь хангагдах юм. Шар нунтгаа борлуулна. борлуулсан үнийн дүнгээс шууд АМНАТ авна.

Хэрвээ шар нунтгаа авахаар бол давуу эрхийн 10 хувийн хувьцаандаа тэнцүү хэмжээний шар нунтаг авч болох юм. Хүхрийн хүчил дээр зэс хайлуулах үйлдвэр барьсан тохиолдолд хүхрийн исэл гарч ирнэ.Үүгээр элементийн хүхэр, эсвэл хүхэр үйлдвэрлэх үү гэдэг сонголт гарч ирнэ. Эрдэнэт, Оюутолгой дээр нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглана. Дээрээс нь Оронагийн далд уурхай дээр хүхрийн хүчил хэрэглэнэ. Өөрсдөө зэс хайлуулах үйлдвэрээ дагуулаад хүхрийн хүчлийн үйлдвэртэй болно. Хүхрийн хүчлийг валют зарж гаднаас авахгүй өөрсдөө үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангана.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn