УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Оруулж ирсэн асуудлыг дэмжиж байна. Асуулт байна. Нэгдүгээрт, 6 дугаар зүйл дээр байгаа гэрээний төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж болно гэсэн байгаа. Болно гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Энэ ньтодорхой тоо зааж үг хэлнэ гэсэн үг үү? Нийт гишүүд үг хэлнэ гэсэн үг үү? Үүнийгхоёрдмол биш нэг болгох нь зөв байна. Өөрөөр хэлбэл энэ чухал асуудал учраас төсөвтэй ижил бүх Их хурлын гишүүд үг хэлэх нь зүйтэй гэсэн ийм саналтай байна. 7 дугаар зүйл дээр ил санал хураалтаас гадна,Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдах бололцоог нээж өгөх шаардлагатай. Зарим асуудлыг хаалттай ярих шаардлага үүсэж болзошгүй.12 дугаар зүйл одоо явж байгаа гэрээнд зориулсан маягтай болчхоод байдаг. Үүнийг тодотгож хариулж өгнө үү. Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг хязгаарлаж зээл авах зайлшгүй онцгой шаардлага үүссэн тохиолдолд ХЭХ-ын 100%-ийн шийдвэрээр шийдвэрлэхээр тохирлоо гэж байна. Энэ хувьцаа эзэмшигчдийн дотор Монголын талын хэдэн хүн байгаа вэ? Энэ 100%-ийн шийдвэрээр гэдэг дотор монголчуудын оролцож байгаа тэр хүмүүсийн оролцоо, хувь бяр тэнхээ, шийдвэрт оролцох нөхцөл байгаа юу? Оюутолгой ТУЗ-аараазээл авсаар байгаад 17,6 тэрбум долларын зээлтэй Оюутолгой төсөл дампуурчихсан гэсэн үг. Бид яагаад ноогдол ашиг авдаггүй вэ гэвэл тэдний зээлийг төлөх гэж ядарч байгаа гэсэн үг. Ийм байдалд оруулахгүйн тулд энэ 100%-ийн энэ асуудал дээр монголчуудын оролцоо монголчуудын бяр тэнхээ байгаа юу? Нэг дүгээр асуулт. Би энэ танилцуулгатай холбогдуулж асууж байна шүү. Хоёр дугаар асуулт, ЗГ-ын бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгалаа гэж байна. Шар нунтаг уранаасаа бид 10%-ийг авах юм байна. Уг нь 34 байсан одоо бид сайн дураараа сайхан сэтгэл гаргаж татгалзаад 10%-ийг нь авна. Бидний энэ 10%-аар бага оврын реактороор ногоон хямд эрчим хүч үйлдвэрлэх нэг нартай сайхан өдөр ирэхэд энэ 10% хангалттай юу? Энэ талаар байнгын хороогоор ярихдаа тооцоо, судалгаа, үндэслэлийг нь гаргасан уу. 10% хүрэхгүй ээ эсвэл 10% хангалттай хүрнэ ээ гэсэн ийм асуулт байна. Гурав дугаар асуулт. Энгийн болон аюултай хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхдээ хог хаягдлын хуульд заасны дагуу ангилан ялгаж дахин боловсруулах болон бусад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэсэн. Бусад шаардлагатай гэдэг энэ бөөрөнхий үгэн дотор аюултай хог хаягдлаа боловсруулах булшлах үйлдвэр баригдахаар нарийвчилж ТЭЗҮ дээр туссан уу.
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Оруулж ирж байгаа дэгтэй холбоотой хоёр, гурван редакцын зүйлүүд дээр бас анхаарч өгөх хүсэлтэй байгаа. Зарчмын хувьд дэгийн төслийг дэмжиж байна. Хуулийн төслийн 7 дугаар зүйл дээр Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийн талаар ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дараах санал дүгнэлтийн аль нэгийг гаргана гэж байгаа. Үүн дээрээ гэрээний төслийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал дүгнэлтийг ЗГ-т хүргүүлэх гэсэн байгаа. Гэрээний төслийг зүгээр шалтгааныг гэдэг нь ойлгомжгүй болчхоод байгаа юм. Ер нь үндэслэл бүхий л хариу өгөх ёстой . Энэ гэрээний төслийг дэмжээгүй вэ гэдэг талаар үндэслэл бүхий тайлбар бүхий шийдвэрээ хүргүүлэх гэж дурдмаар байгаа юм. Шалтгааныг тайлбарласан санал дүгнэлт биш үндэслэл бүхий хариу гэж өгмөөр байна.УИХ бол нэг их тайлбарлаад байх шаардлага байна уу үгүй юу. ЗГ-т дэмжсэн, дэмжээгүй үндэслэл бүхий шийдвэрээ л хүргүүлэх ёстой байгаа. Энэ дэг дээр дэмжээгүй гэдэг юм уу, тодорхой зүйлүүдийг ЗГ-т хугацаатай чиглэл өгөөд үүнийгээ хөрөнгө оруулагч талтайгаа хэлэлцээд ороод ирвэл богино хугацаанд буцаахгүйгээр хэлэлцээд явах, процедурын асуудлыг хөндөж ярилцаж үзээгүй юу. Түүний асуултад УИХ-ын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Соёлын өвийг хамгаалах тухай хууль дээр, соёлын биет бус өвийг таньж, тогтоох, судалгаа шинжилгээг өмчийн бүх хэлбэрийн эрдэм шинжилгээний лабораторид хийнэ гэсэн байна. 27.8-т хот суурин барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны зүйн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна гэсэн байгаа. Энэ тухай асуултыг бүлэг дээр танилцуулж байхад асуусан. Компани маань энэ судалгааг хийлгээгүй гэж ойлгосон. Үүнийгээ хийлгээрэй гэдгийг миний зүгээс протоколд тэмдэглүүлмээр байна! 27.9-т урьдчилан хайгуул судалгааг хийлгэх, илэрсэн түүх соёлын судалгааг авран хамгаалах ажлыг захиалагч хариуцна гэсэн байгаа. Үүнийгээ төсөвтөө суулгаарай гэдийг онцлон хэлье. Зүй нь байгаль орчны үнэлгээ хийлгэж орж ирсэн. Яг үүнтэйгээ хамт соёлын өвийг хамгаалах тухай хуулийн заалтуудыг биелүүлэээд, судалгааг хийлгээд дүгнэлт шинжилгээг нь аваад орж ирсэн байх учиртай. Үүнийгээ цаг алдалгүй хийгээрэй. Эс бөгөөс хууль биелүүлээгүй юм шиг харагдана. Монголчууд бидний үнэт зүйл болсон түүх соёлын дурсгалт зүйлсэд хүндэтгэлгүй хандаж байгаа мэт харагдах вий!
УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Ураны баяжмалын экспортоос НӨТ авах уу. Үүнийг хэлэлцүүлгийн явцад асуугаад хариултаа авч чадаагүй. Энэ эцсийн бүтээгдэхүүн биш. Ийм учраас НӨАТ-аа авах ёстой байх. Орон нутгийн харилцаан дээр сайн дэмжлэг үзүүлээрэй. Хаячихвал болохгүй юм байна лээ. Аль аль талдаа зохицуулалт хэрэгтэй. Цөмийн энергийн хуульд зохицуулалт, хамгаалалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуульд зохицуулалт, хамгаалалт сайн орсон. Энэ хуульд өөрчлөлт орохоор хоёр жил гаруйн хугацаанд ажлын хэсгийнхэн сайн ажилласан. Одоо яаман дээр баг нь өөрчлөгдөж байгаа юм байна лээ. Үүнийгээ сайн өөрийн болгож, энэ хуульд нухацтай хандаж өргөн барих биз ээ. Одоо бас нэлээн зүйлд өөрчлөлт орсон байгаа. НӨАТ дээр бусад компаниуд барьцана, ийм ойлгомжгүй үлгэр дуурайлал үзүүлж магадгүй. Эцсийн бүтээгдэхүүн биш бүтээгдэхүүн НӨАТ-аас чөлөөлөгдлөө. Үүнд Сангийн яам тодорхой хариулт өгч,ийм сул мөнгөний араас явах ёстой. Ажлын хэсгийн явцад зарчмын зөрүүтэй санал гаргая гэсэн Пүрэвдорж дарга хөндөгдөөгүй санал гээд хүлээж аваагүй.