2024.12.26

О.Батнайрамдал: Тогтоолын төсөлд энэхүү гэрээг гуравдаг ч хүчний оролцоогүй хэрэгжүүлнэ гэсэн гол заалт бий

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

Удаан хүлээсэн түүхэн тогтоол орж ирлээ. Монгол Улсын сүүлийн 30 жилийн эдийн засаг тогтворгүй байсан. Өнгөрсөн хугацаанд гацсан төслүүдэд олон зүйл яригддаг байсан ч гол асуудал нь мөнгөний сонирхол байсан. Тогтоолын төсөлд энэхүү гэрээг  гуравдаг ч хүчний оролцоогүй хэрэгжүүлнэ гэсэн гол заалт бий. өмнө нь гацаж байсан гол шалтгаан нь энэ. Хуулийн төсөлд дөрвөн үгээр тодорхойлсон энэ өгүүлбэрийг Ерөнхий сайд тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй. Төмөр зам ашиглалтад оролцсоноор уул уурхайн салбарт гарах тээвэрлэлтийн асуудал . Өнөөдөр бид төмөр замаас шалтгаалахгүй 2024.12.19-ний байдлаар 81,7 сая тонн нүүрс гаргажээ. Цаашдаа нүүрсний тээвэрлэлтээ 20,30 хувиар нэмэгдүүлье гэвэл төмөр замаа шийдэх ёстой.

Машинаар нэг тонн нүүрсэнд 30 доллар, оргил үедээ 100 доллар зарцуулж байсан бол. Төмөр замаа шийдсэнээр 1 тонн нүүрс тээвэрлэхэд 8 доллар болгож буулгана. Эдийн засгийн үр өгөөж нь хэнд ч ойлгомжтой харагдана. Өнөөдөр хэлэлцэж буй тогтоолыг Гашуун сухайт, Ганцмод гэж харахгүй байна.Тогтоолд цаашдаа Шивээхүрэн-Сэхээ, Ханги мандал-Бичигт-Зүүн хатавч зэрэг боомтуудад төмөр зам холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх тохиролцоонд хүрэхээр тусгасан. Ийм учраас цаашдаа манай улс, Хятад улстай төмөр замаар холбогдох, эсэх нь шийдэгдэх гэж буй тогтоол. Ийм учраас энэ холболтын ажлыг маш тодорхой цаг хугацаатай нь зөөж өгөх үү?

Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn