2024.12.27
Д.Энхтүвшин: Гэрээнд нүүрс борлуулах гэсэн агуулгат нүүрсээ төрөлжүүлж тодотгож, оруулах нь зөв
УИХ-ын чуулганы /2024.12.27/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
Тогтоолын төслийн хоёр, тав дээр Гашуун сухайт, Ганцмод чиглэлийн төмөр замын эдийн засгийн үр өгөөжийг хангах зорилгоор нүүрс худалдаж, худалдан авах гэрээг байгуулна гэсэн байгаа.Үр өгөөжийн томьёоллыг хэмнэлтээр тооцож үзвэл, жишээ нь 10 долларын зөрүүтэй гэж үзэж, үүнийг ашиг гэж үзвэл өгөөжөө нөхөх боломжтой. Иймд 16 жилээс өмнө гэрээгээ дуусгаж магадгүй харагдаад байна. Үүнийг өөрөөр томьёолох боломж бий юу.
Энэ төсөл дээр Хятадын тал төмөр замаа барьсан учраас хил холболт хийгдэж нүүрсээ гаргана гэсэн логик явж байна. Бусад боомтын асуудал дээр үүн шиг зүйл яригдахгүй биз дээ. Энэ талаар тогтоолын төслийн 9 дүгээр зүйл дээр оруулж болох уу. Нүүрс экспортлохдоо тодорхой нутаг, дэвсгэр зааж жишиг үнээс гадна өөр зохицуулалт оруулж болох уу. Нүүрс борлуулах гэсэн агуулга дотор коксожсон болон Эрчим хүчний нүүрс гэж тодотгож оруулж өгөх нь зөв юм.
Түүний асуултад Ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn