2024.12.26

Б.Уянга: Ончхараа, Бортолгойгоос нүүрсний ам нээвэл, санхүүжилт, менежментийн хэн хийх вэ

УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Уянга: 

Эрдэнэс таван толгой түлш компани бүлэг ордод Цанги, Бор толгой,Оорцог гэсэн хэсгүүд бий. Мэдэж байгаагаар Онч хараат, Бор толгойгоос эрэл, үнэлгээний ажил хийгдсэн. үүн дээр нэмээд хайгуулын ажил хийгдэх шаардлагатай. Яг хэдий хэмжээний нүүрс, ямар ямар үе байдгийг бид мэдэх ёстой. Дараа нь олборлолтын ажил хийх хэрэгтэй. Үүний санхүүжилт хаанаас гарах вэ.Менежментийн хэн явуулахаар төлөвлөж байна. Хэлэлцээр батлагдаад гэрээ хийгдсэний дараа Ончхараа, Бортолгой амнаас ам нээнэ гэвэл хугацаа орох байх. Санхүүжилт, менежментийн хэн хийх вэ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn