2024.12.26
Ж.Золжаргал: Монголын тал тээврээ хийж, хил хүргэж өгснөөр тээврийн үр ашиг манайд ирнэ
УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Нэгдүгээрт, Монгол Улс БНХАУ-тай 20-р зууны дунд үеэстөмөр замаар холбогдсон нь Замын-Үүд. Үүнээс өөр том байгууламж байхгүй. Тэгэхээр ач холбогдлын талаар ахин дахин давтаад яах вэ? Хэрвээ үнэхээр холбогдоод яавбал маш чухал. Бүгд л хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ анхаарууштай юмнууд байгаа. Төмөр замын байгууламж нүүрсний худалдаа гэдэг бол 2 тусдаа зүйл. Худалдан авагч талаасаа дээрээс нь уурхайн хүчин чадлыг нэмээд энэ 3 асуудлыг нэг болгоод цогцоор нь тавих. Энэ бол тэдний хүсэлт бас нөхцөл. Үүнийг ойлголцоод ЗГ ажлын хэсэг хүлээж авчихлаа гэсэн дүгнэлт гарчихлаа гэж ойлгож байгаа. Үүн дотор нь дахиад нарийн зүйлс байгаа. Тэр дээр ямар нэгэн байдлаар өөрчлөлт байх юм уу байхгүй юм уу?
"Өөр арга байхгүй ингэж хэлсэн" гээд байвал УИХ дээр хэлэлцүүлэх ямар хэрэг байх вэ? Хятад улс бол хэлэлцээр хийх чадалтай, Монгол Улсыг хүндэтгэж үздэг, хүлээцтэй ханддаг, маш их тэвчээртэй хүмүүс. Их бага хэмжээгээр бид хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Урдаас ирсэн албан бичиг дээр коксжих нүүрс гэсэн үг байсан. Таван толгойн нүүрс 3 төрлийн нүүрстэй учраас зөвхөн коксжих нүүрсийг нь их хэмжээгээр нийлүүлээд байх юм бол нөгөөдүүлээ борлуулах боломжгүй болоод технологийн хувьд ордоо баялгаа хаяхад хүрдэг. Тиймээс энэ зарчим дээрээ 3 төрлийн нүүрсээ тодорхой харьцаатайгаар оруулах хэрэгтэй.
Хоёрдугаарт, Монголын нутаг дээрх тээврийн хөлс, төмөр зам орсноор ашигтай болно гэж О.Батнайрамдал гишүүн болон Б.Дэлгэрсайхан сайд ярьсан. Энэ зөрүү нь хэрэв Монголын тал тээврээ хийгээд хил хүргэж өгвөл манай талд орж ирнэ. Хил хүргэх гэдэг нь тээвэр өөрөө уур амьсгал, салхи шуурга, зам боогдох үзэгдэл, техникийн зам арчилгааны гэх мэт эрсдэлүүдтэй. Энэ эрсдэлийг худалдан авагч тал хариуцах нь хүнд. Тэгэхээр үүнийг Монголын тал хариуцаад хэл хүргэж өгөх асуудлаа ярьж болохгүй юм уу? Тэртээ тэргүй л хөнгөлөлттэй үнээр нийлүүлнэ. Гэхдээ тээврийнх нь эрсдэлийг хаая, тээврийнх нь үр ашгийг манай тал авъя л даа.
Гуравдугаарт, үнийн индекс хуучин дээрээ тулгуурлана гэж байгаа. Тэр дотор нэг жоохон жоохон юмнууд бас байна. Суурь үнэ дээр хувь нэмдэг. Суурь үнээ мэдээж хуучнаараа нэмэхгүй байх. Дээрээс нь хувь нэмдэг индексийг Хятадын дотоодын индексээс гадна Монголд нүүрсний биржийн худалдаа нэлээн явчихлаа. Тэр чинь манай индекс. Аль алийг нь оруулаад аль болохоор бодитой, түүнээс биш алдагдалтай гэсэн зүйл байхгүй. Үүнийг шинэчлэх хэрэгцээ байна. Яагаад гэвэл энэ үнийн зөрүүний асуудал нь тийм бага мөнгө биш. Их наядаар тоологдохоор л юм гарч ирнэ. Тэртээ тэргүй хөнгөлөлт байх нь ойлгомжтой. Урт хугацаанд тогтвортой манай талд давуу байна. Гэхдээ индекс дээрээ дахиад нэг анхаарах хэрэгтэй. 20 сая тонн гэдэг бол их хэмжээ. Их хэмжээгээр зарвал Монголд хэрэгтэй. 20 байтугай бүр их бол бүр л сайн. Гэхдээ нийт гаргаж байгаа нүүрсний хэмжээ нь эдийн засгийн янз бүрийн олон улсын байдлаас болоод огцом уначихвал20 сая тонн гэдэг чинь ЭТТ-н үйлдвэрлэлийн 50-аас дээш хувь байхгүй юу. Тэгэхээр тэрийг дагаад зөвхөн тавантолгойгоос гадна Монголын нүүрсний нийт үнэ унах эрсдэлтэй. Тийм болохоор нэгэнт хоёр ЗГ-ын хоорондын хэлэлцээр ярьж байгаа учраас энэ дотроо 120 сая тонн хүрнэ гээд байгаа шүү дээ. Энэ тоог оруулах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан