Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ
ХАГАС ЗУУН ЖИЛ ЯРИГДСАН ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАРИГДАХ
2021-04-09
12:27
> Эрчим хүч
> Усан цахилгаан станц
Эх сурвалж: Өдрийн сонин Сэтгүүлч: Б.Номин-Эрдэнэ
ХАГАС ЗУУН ЖИЛ ЯРИГДСАН ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УЦС БАРИГДАХ ЦАГ НЬ БОЛСОН
УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.
-Баруун гурван аймаг болох увс, баян-Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрт баригдах Эрдэнэбүрэнгийн УЦС ын ажил тун удахгүй эхлэх гэж байна. ашиглалтад орсноор ямар давуу талууд үүсэх вэ?
-Эрчим хүчний салбар бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур. Улс орны бие даасан байдлыг хангах стратегийн ач холбогдол бүхий хөг ...
Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэн Эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор Ний
2021-04-09
11:52
> Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
> Нийгмийн даатгал
Дэлхий нийтээр Ковид-19 цар тахал дэгдэн Эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын Т.Энхтүвшин, гишүүн Ж.Батжаргал, Д.Батлут, Д.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нартай хамтран боловсруулж Монгол Улсын Засгийн газраас санал авахаар хүргүүллээ.
Уг хуулийн төсөлд ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хуви ...
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 10-аас 25-ныг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойго
2021-04-09
10:38
> Эрүүл мэнд
> КОВИД - 19
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын 10-аас 25-ныг хүртэл нийслэлд хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор эрх баригчид мэдээлэл өглөө.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Хатуу хөл хорионы хугацаанд иргэн нэг дор бөөгнөрөхгүй. Гэрийнхээ ойр орчимд салхинд гарах, алхах, хөдөлгөөн хийхийг хориглож байгаа зүйл байхгүй. Дүүрэг хорооныхоо нутаг дэвсгэрийн хүнсний дэлгүүрүүдээс хүнсний бүтээгдэхүүнээ авна. Бүх хүнийг манана, сахих боломж ч байхгүй. Тиймээс иргэд маань өнгөрсөн хугацаанд төрийн шийдвэрийг дэмжиж байсан шиг 15 хоногийн хугацаанд өөрсдийнхөө оролцоог хангана гэдэгт эргэлзэхгүй байна.
ЭМЯ-ны сайд Б.Энхболд&n ...
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан 10.05 цагт эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданш
2021-04-09
10:23
> Эрүүл мэнд
> КОВИД - 19
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.09\ нэгдсэн хуралдаан 10.05 цагт эхэллээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.
Тодруулбал, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээлэл сонсохоос гадна Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх аж.
Ингээд хуралдаанд, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх Засгийн газрын мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Засгийн газраас 14 хоногийн хөл хорионы хугацаанд иргэн бүрт 300 мянган тө ...
#Дэлхийн оюуны өмчийн өдөр- 4 дүгээр сарын 26
Энэ жил Дэлхийн оюуны өмчийн өдрийг “Оюуны өмч ба Жижиг дунд үйлдвэрлэл: Шинэ санаанаас шинэ зах з
2021-04-09
10:12
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
#Дэлхийн оюуны өмчийн өдөр- 4 дүгээр сарын 26
Энэ жил Дэлхийн оюуны өмчийн өдрийг “Оюуны өмч ба Жижиг дунд үйлдвэрлэл: Шинэ санаанаас шинэ зах зээл рүү” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол улсын Технологи Инновацийг Дэмжих Төвүүд (TISCs)-ээс Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой зохион байгуулж буй арга хэмжээгээ Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын дэлхийн хөтөчөөр дамжуулан дэлхий даяар сурталчлан таниулах үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
TISCs-ийн сүлжээний байгууллага Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургуулиас зохион байгуулах үйл ажиллагаатай ЭНД дарж танилцана уу. ...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбарын Хөт
2021-04-08
20:32
> Гадаад харилцаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбарын Хөтөлбөрийн менежер Виктор Лутенког өнөөдөр хүлээн авч уулзав.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага нь НҮБ-ын төрөлжсөн, олон улсын мэргэжлийн байгууллага бөгөөд Монгол Улс дахь салбараараа дамжуулан дотоодын шилжилт хөдөлгөөний талаар цаг үеийн бодит, олон талт мэдээлэл бий болгох ажлуудыг хийсээр ирсэн билээ. Энэ дагуу Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр 2019-2023 онд дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож, зохистой удирдахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлж байна.
Уулзалтаар талууд нийслэл рүү чиглэсэн ...
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн алба
2021 оны 3-р сарын 28-ны өдөр АН-ын даргын сонгууль болж, нийт 70 гаруй мянган гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл 43 мянга
2021-04-08
20:17
> Улстөр
> Ардчилсан нам
2021 оны 3-р сарын 28-ны өдөр АН-ын даргын сонгууль болж, нийт 70 гаруй мянган гишүүн саналаа өгснөөс УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэл 43 мянга гаруй гишүүний саналаар АН-ын даргаар сонгогдсон билээ. Ингээд 4-р сарын 3-ны өдөр тус намын даргыг ёсчлон батлах ээлжит бус хуралдаан зохион байгуулагдаж АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг ёсчлон баталж, АН-ын даргын бүрэн эрхийг баталгаажуулсан.
АН-ын Дотоод сонгуулийн хорооноос шинээр сонгогдсон намын дарга Одонгийн Цогтгэрэлийг Улсын дээд шүүхэд бүртгүүлж, албан ёсоор баталгаажуулахаар саналаа өгсөн 70 гаруй мянган гишүүний гарын үсэг, АН-ын нийт гишүүдийн бүртгэл зэрэг холбогдох 13 мянган хуудас бүхий ...
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИ
2021-04-08
19:57
> Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.04.08) өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж хуульчилсан. Энэхүү зарчим гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, мөрдөн шалгах, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцэх бүхий л процесст эхнээс нь дуустал үйлчлэх учиртай. Эрүүгийн процессийн үндсэн "оролцогчид” болох мөрдөгч, прокурор, шүүгч нарт яллах ба цагаатгах нотлох баримтыг бү ...
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба
Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгох Засгийн газрын шийдвэр гарсан.
Үүнтэй хо
2021-04-08
19:00
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрд 300 мянган төгрөгийг олгох Засгийн газрын шийдвэр гарсан.
Үүнтэй холбоотойгоор үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох байдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулсан талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Иргэд 115 дугаарт холбогдож мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын фэйсбүүк пэйж рүү үнийн хөөрөгдлийн талаар мэдээлэх боломжтой. Түүнчлэн Ибаримт апп ашиглан барааныхаа үнийг нэмсэн дэлгүүрийн зургийг, бараа бүтээгдэхүүний зурагтай хавсарган ШӨХТГ-т мэдээлэх боломжтой аж. ...
ОХУ-ын холбооны зөвлөлийн холбооны байгуулалт, бүс нутгийн бодлого, орон нутгийн удирдлага, хойд нутгийн хэргийн хорооны орлогч дарга н
2021-04-08
17:11
> Гадаад харилцаа
> Хөршийн харилцаа
ОХУ-ын холбооны зөвлөлийн холбооны байгуулалт, бүс нутгийн бодлого, орон нутгийн удирдлага, хойд нутгийн хэргийн хорооны орлогч дарга ноён А.К.Акимов, ОХУ-ын холбооны зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны орлогч дарга ноён А.Г.Варфоломеев, ОХУ-ын холбооны зөвлөлийн олон улсын хорооны орлогч дарга ноён Б.Б.Жамсуев нар УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгаланд талархлын захидал ирүүлсэн бөгөөд тэрээр хариу захидал илгээлээ.
Тэрээр захидалдаа хоёр орны зуун жилийн түүхэн найрамдалт харилцаа, хоёр талын хамтдаа зохион байгуулж ирсэн арга хэмжээ зэргийг дурьдаад дэлхий нийтээр тархсан халдварт Ковид 19 цар тахлын аюулаас ард иргэдээ ...
Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд б
2021-04-08
16:53
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Засгийн газар ээлжит бусаар хуралдан 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 04 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр боллоо. Нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын улаан түвшин тогтоож, хэрэгжилтэд хяналт тавих, зохион байгуулалт, зохицуулалтын арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт даалгав.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд голомтыг хумьж тархалтыг хязгаарлахыг зорино. Хатуу хөл хорио тогтоохгүй бол 04 дүгээр сарын дунд үед өдөрт 1000 хүн халдварт өртөж, 20 гаруй хүн нас барна гэсэн тооцооллыг тархвар судл ...
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, МҮОНТВ, МН25 ТВ, UBS ТВ, TV5, TV9, TV8, TМ, С1, SBN ТВ, NTV, VTV ТВ, ЕTV, Eagle ТВ, Gogo.mn, News.mn, Time.mn, Mass.mn, Olloo.mn, medee.mn, Bloomberg TV Mongolia, MNB.MN, Ikon.mn, 24tsag.mn, Eagle.mn, Arslan.mn,
Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:30 цагаас цахимаар хуралдаж, ирэх бямба гарагаас буюу энэ сарын 10-25 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоо
2021-04-08
16:26
> Батлан хамгаалах, Аюулгүй байдал
> Онцгой нөхцөл байдал
Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.04.08/ 12:30 цагаас цахимаар хуралдаж, ирэх бямба гарагаас буюу энэ сарын 10-25 өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Үргэлжлүүлэн Засгийн газар 14:00 цагаас ээлжит бусаар хуралдаж, Улсын Онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, ирэх бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрийг хүртэл 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300 мянган төгрөг олгох шийдвэрийг гаргажээ.
Яг одоо Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд С.Амарсайхан нар танилцуулж, олон нийтэд мэдээлэл хийж байна.
Э ...
Монгол Улс насанд хүрсэн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний коронавирусний вакцин худалдан авах гэрээг үйлдвэрлэгч орнуудтай байгуулсан гэдгийг Ерөнх
2021-04-08
15:47
> Эдийн засаг, Худалдаа
Монгол Улс насанд хүрсэн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний коронавирусний вакцин худалдан авах гэрээг үйлдвэрлэгч орнуудтай байгуулсан гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргасныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд танилцуулахдаа дээрх мэдээллийг өгсөн юм.
Улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сарын 23-наас хойш вакцинжуулалтад хамрагдах насанд хүрсэн 2 сая хүний 26 хувийг дархлаажуулаад байна. Энэ нь нийт хүн амынхаа дунд эзлэх хувиар Азидаа тэргүүлэгчдийн эгнээнд орсон үзүүлэлт гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.
Тэрбээр, &ldqu ...
Хатуу хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Засгийн газраас энэ са
2021-04-08
15:46
> Эдийн засаг, Худалдаа
Хатуу хөл хорионы үеэр иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгоно хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэв.
Засгийн газраас энэ сарын 10-25-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшин буюу хатуу хөл хорион дэглэмд шилжихээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд ДЭМБ-ын зөвлөсний дагуу вакцин тариулсан хүмүүсийг 14-21 хоногийн хугацаанд бүрэн дархлаа тогтох хүртэл гэртээ байх, гадуур явахгүй байх бололцоог хангах үүднээс Оюутолгой ХХК-ийн төлсөн татварын орлогыг иргэн бүрт олгохоор шийдвэрлэснийг Ерөнхий сайд мэдээлэлдээ тодотгов.
Ташрамд дурдахад, Оюутолгой ХХК-д татварын актаар ногдуулсан нийт нэг их наяд 26.5 тэрбум төгрөг төрийн санд төвлөрчээ. ...
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн
2021-04-08
15:29
> Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Инженер технологийн дээд боловсрол төслийг БШУЯ хэрэгжүүлж, Жайка олон улсын байгууллага санхүүжүүлдэг. Төслийн хүрээнд 2014-2024 он хүртэл 10 жилийн хугацаанд Япон улсад 1000 инженер бэлтгэх юм. Ингэснээр дотоодын аж үйлдвэрийн салбарын хүний нөөцийн эрэлтийг богино хугацаанд хангах юм. Сургалтын чанарыг сайжруулах, судалгааны чадавхийг бэхжүүлэхэд ч энэ төслийн үр дүн оршино. Мөн ШУТИС-ийн инженерийн сургуулийн зарим хөтөлбөрийг Япон Улсын Консерциумын 10 сургуульд, улмаар бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлэх давхар зорилго бий.
2021 оны 3 дугаар сарын байдлаар Коосэн, бакалаврын хамтарсан хөтөлбөрт 479, магистр, доктрын хөтөлбөрт 114 хүн хамрагдаад байна. Төслийн хүрээнд Японд төгсөөд ...
Эх сурвалж: Яамны хэвлэл мэдээллийн алба