Боловсролын салбарын шинэчлэл
Боловсролын салбарын шинэчлэл
Боловсролын салбарын шинэчлэл
Хөндлөнгийн судалгааны байгууллагын хийсэн дүгнэлтээр бид Монголд орчин үеийн шинжлэх ухааны дэд бүтцийг бий болгоогүй нь харагдсан.Их сургуулиуд шинжлэх ухааны байгууллага болсноор үндэсний хэмжээний томоохон судалгаануудыг хийнэ.ШУА өөрөө өрсөлдөөнд орох ёстой. ...
Хатуу тогтоосон хичээлийн хөтөлбөрт бус хүүхдийн чадварт суурилсан сургалтыг хэрэгжүүлнэ.Багш нараар зогсохгүй эцэг, эхчүүдийн хүүхэддээ хандах хандлагыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна.Хүүхэд бүр хөгжиж чаддаг гэдэг нь лаборатори сургуулиуд дээр хийгдсэн туршилтын үр дүнгээс харагдлаа....
Нэгдүгээрт сонгон сурж буй мэргэжил өөрчлөгдөхгүй байх. Хоёрдугаарт сургуулийн бүтцийн өөрчлөлт болон багшаас шалтгаалж оюутны хичээл доголдохгүй, ямар нэг байдлаар эрх ашиг нь хохирохгүй байх ёстой.Сүүлийн жилүүдэд зарим сургуулиуд зөвхөн ашгаа бодож гоё нэртэй мэргэжлүүдээр далимдуулж оюутнуудыг татдаг болсон. Харин энэ жилээс хөтөлбөрөөр сургах шийдвэр гарсан нь сайн хэрэг.Одоогийн нөхцөлд сурагчид ерөнхий шалгалтандаа анха...
Хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг авч үзэлгүй тоон үзүүлэлт, гэрчилгээ, дипломны араас хэтэрхий хөөцөлдсөнөөс болж боловсролын чанар эрс доройтсон.Хэдийгээр шавь төвтэй сургалтын талаар олон жил ярьсан ч олонхи багш сурах бичигт заасан хатуу хөтөлбөрт баригдаж, сурагчийг хөгжүүлэх, боловсролын дараагийн шатанд бие даан суралцах төлөвшлийг бий болгох асуудал орхигдож иржээ.Дээд боловсролын сургалт, хөдөл...
Өнөөдөр 12 дугаар анги төгсч буй хүүхэд авьяасаа нээж чадаагүй байна гэдэг их ичгэвтэр.Бид хүүхдэд ямар мэдлэг өгөх вэ гэдгээ л анхаардаг болохоос ямар хүн болгох гэдгээ орхигдуулдаг.Орчин үед ихэнх оронд албан бус боловсролыг олгодог чухал институт бол оюутан, залуучуудын байгууллага....
Чанартай төгсөгчийн асуудлыг их сургуульд орсон цагаас нь бус дунд сургуульд байхаас нь анхаарах ёстой. Их, дээд сургуулиуд өөрийн чиглэлээр сурагчдын дунд мэргэжил олгох талаас нь сурталчлах хэрэгтэй. Тогтолцоогоо өөрчлөхийн тулд сургуулиудын хуучин бүтцийг өөрчлөх шаардлага өнөөдөр урган гарч байгаа юм. ...
Багш хүн өөрөө ёс зүйтэй байж чадвал сурагчид ч мөн ёс зүйтэй төлөвшдөг.Багш нартаа захих өөр нэг зүйл бол өглөг, хүндлэлд дулдуйдаж хичээл зааж болохгүй....
Финчүүд бүх шатанд (СӨБ, бага, дунд, дээд боловсрол) үнэ төлбөргүй боловсрол эзэмшдэг.Финлянд улс багш болоход мэргэжлийн өндөр босго тогтоож, багшид илүү бие даасан байдал, сурагчдаа хянах эрх олгож, ажиллах нөхцөлийг нь сайжруулснаар багш нь залуу финчүүдийн хамгийн их хүсдэг ганц мэргэжил болжээ.Хөтөлбөр боловсруулах үйл явцад хэдэн зуун багшийг оролцуулсан бөгөөд үүнд таван жил зарцуулжээ (1965-1970). ...
Дэлхий улам хавтгай болж цоо шинэ боловсролын орчныг хүсч байна. Бид ч энэ үйл явцыг дагаад мориндоо мордож байна.Үнэндээ хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого Л.Гантөмөртэй хамт дуусна гэсэн айдас олон багшид бий.Ирэх намраас мэдээллийн технологийг нэвтрүүлж боловсролын мэдээллийн нэгдсэн системтэй болохыг зорьж байна.Захирлууд боловсролын газрын даргаасаа эмээж бодлогоосоо няцаж болохгүй....
Багшийн зөвлөмж хэмээх гарын авлага, материалыг анх удаа бага боловсрол дээр хэрэгжүүлж байна. Багшийн хийсэн судалгааны дүнг хэрэгжилтийн баг хүлээж аваад хөтөлбөрийн баг, сурах бичгийн баг, менежментийн багтаа уламжилдаг. Ингэхдээ багшийн санааг өчүүхэн ч гажуудуулалгүй дамжуулдаг. Хүүхэд болгоныг хөгжүүлж, зөв хүүхдийг төлөвшүүлэх үзэл санаанд маань хөтөлбөрийн агуулга дахь үг хэллэг тохирохгүй байна....
Шинэчлэлийн хөтөлбөрийг 40 сургуульд хэрэгжүүлж байна. Сурагчийг хөгжүүлэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын менежментийг сайжруулах, үнэлгээг боловсронгуй болгох зэрэг ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй.Өмнө 60-аас доош хувийн гүйцэтгэлтэй хүүхдийг муу сурлагатан гэдэг байсныг больж хэрэв хүүхэд 30 хувийн гүйцэтгэлтэй байвал түүнийг нь 40, 50 болгоход анхаарч ажиллах болно....
Бүтцийн өөрчлөлт тухайн сургуулийн чадварыг дээшлүүлэхэд түлхэц болох болов уу.Хэрэв шинэчилнэ гэвэл дэлхийн түвшний их, дээд сургуулиудад олгодог мэдлэгийг өгөх чиглэлд агуулга, стандартыг шинэчлэх нь зүйтэй.Олон залуучууд өмнөө тавьсан тодорхой зорилгогүйгээс ажилдаа дургүй чадварлаг бус мэргэжилтнүүд төрдөг....
Эрдэмтэн Ц.Няндаг “Сургалтын агуулга нь боловсролын зорилгоо биелүүлэхэд олигтой чиглээгүй, боловсролын үнэлгээний тогтолцооны үзүүлэлтүүд нь зорилгын биелэлтийг үнэлэхэд чиглээгүй, харин зорилготойгоо уялдаа муутай боловсруулсан агуулгын мэдлэгийг үнэлэхэд чиглэгдэж ирсэн” гэж тодорхойлсон.Бидний судалгаагаар, боловсролын зорилгоо ч оновчтой тодорхойлж ирээгүй тал ажиглагдаж байна. Ямар хүнийг боловсролтой гэх вэ, манай улсын...
Хүүхдийн хөгжил зөвхөн багшийн ажил биш бөгөөд сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, эмч, номын санч, тэр байтугай дотуур байрны багш нарын хамтын ажил.Энэ жилээс эхлээд багш нарыг өөр байдлаар үнэлнэ. Цаасаар бус хүүхдийн хөгжилд гарсан ахиц, дэвшлээр үнэлгээг өгнө.Үнэнийг хэлэхэд өдий болтол багш хүн шавиасаа суралцдаг юм байна гэдгийг ойлгож шууд хүлээж авсан хүн ховор....
“Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ыг шинэчлэн сайжруулж, бага насны хүүхэдтэй хэн боловч аваад ашиглах боломжтой, энгийн “Сургуулийн өмнөх насны хүүхдийн сургалтын үндсэн хүрээ” гэсэн баримт бичгийг боловсруулан гаргахаар ажиллаж байна.Сургалтын үндсэн хүрээний нэг онцлог нь хүүхдэд зааж сургах зүйлийн өргөн хүрээний жагсаалтаас татгалзаж, энэ насны хүүхэд ер нь ямар чадамжтай байх вэ гэдэгт голлон анхаарна. Нийт аймаг, ...
Өмнө нь сургууль, цэцэрлэгүүд илүү авьяаслаг, чадварлаг хүүхдүүдтэй түлхүү ажилладаг байсан бол өнөөдөр багш нар хүүхэд бүрийн далд авьяасыг илрүүлж , хүүхэд бүрт тохирсон арга зүй, технологио боловсруулан ажиллаж байна.Төр засаг сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдэх талаар зоригтой алхам хиймээр байна.Хүүхэд харах үйлчилгээг хуульчилснаар залуу эцэг эхчүүд хүүхэддээ санаа...
Хөдөлмөрийн зах зээлд бий болсон нийт ажлын байрны 37 хувийг бөөний болон жижиглэнгийн худалдааны салбар эзэлж байна. Их дээд сургуулийн шинэчлэлийн талаар багш, судлаачдын дунд “хэт яарсан шинжтэй, улс төрийн зорилго давамгайлсан байдлаар хийж байна уу” гэх болгоомжлол бий.Шинжлэх ухааны байгууллага нь аливаа улс орны оюуны цөм, толгой нь болдог учир ШУА-ыг хэвээр үлдээх нь зүйтэй.Оюутнууд суралцах хугацаандаа онолын мэдлэг э...
Хүүхдийн цэцэрлэг бүрийг камержуулах замаар хүүхдийн эрх, багшийн ёс зүйг зөрчихөөс сэргийлнэ. Хуулийн төсөлд хүүхэд харах үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллага эрхэлж болно гэсэн заалтуудыг тусгана. Хүүхэд харах нэг төвд дээд тал нь 15 хүүхэдтэй хоёр хүн ажиллах тооцоотой. Тэгэхээр 19 000 ажлын байр бий болно....
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 50 хувьд хүрэхгүй байна гэдэг асуудал тулгамдсаныг хэлээд байна.Хэрэв боловсролын чанарыг дээшлүүлье гэвэл хүртээмжийн асуудлыг эхлээд шийдэх ёстой. Монгол хүнд зориулсан боловсролын тогтолцоо монгол соёл уламжлал, сэтгэлгээ, ахуйд нийцсэн байх нь чухал. Гадны ололтыг өөрийн хөрсөнд сайтар нутагшуулна гэсэн үг....
Эксперт | Сэтгэгдэл |
---|---|
Боловсролын салбарын шинэчлэлийг багш нарыг гэж хувь хүмүүсээс эхлэх тухай их яригдах юм. Системийн шинэчлэлийг боловсролын шат бүрт тохирсон ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРийн хүрээнд эхлүүлмээр байна. - Дунд сургуулийн 1-3 дугаар анги хүртэл хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд сургалтаа чиглүүлмээр байна. - 4-10 дугаар ангиудад ерөнхий эрдмийг сайтар зааж, 10 дугаар ангиас дээш сонирхсон, сонгосон чиглэлээр нь эрдэм заадаг болмоор. Боловсрол гэдэг мөнгө олох бизнес болчихжээ. - Их дээд сургуулиудын тоог цөөлмөөр байна. Хайран сайхан залуусын мөнгө, цагийг үрж нэг диплом өвөртлүүлсэн болгоод ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж байгаа нь АМЬДРАЛЫН хатуухан үнэн. Муу ч гэсэн диплом өвөртөлсөн залуус ажил голж гадуур сэлгүүцэж байгаа нь харамсмаар. 2018.08.27 |
|
Ц.Амарсанаа
Хуульч, Лектор
|
Толгойгоор нь тоглох шахуу байна. ЕБС-ийн хувьд ихээхэн анхаарах хэрэгтэй. Хүүхдийн төлөвшилийн томоохон салбар шүү дээ. Их дээд сургуулиудын хувьд өрсөлдөөний дунд ялгарч гарч ирэх боломжтой харин ЕБС-ийн сурагчдын хувьд ийм боломжгүй байна. Багшлах боловсон хүчиний асуудал мөн л их хүнд байна 2016.05.09 |
Bolobsroliin chanarin shinechleld bux talaas anxaarax yostoi. Tuxailbal ger bul, baga bolon suuri bolovsrol tsaashlaad deed bolovsrold ajillaj bga bagsh mergejiltnii ur chadbar, ajliin arga baril chuxlaar noloolj bga ni medregddeg 2016.01.15 |
|
Д.Сэрдарам
ШУТИС-ын багш, Дэлхийн энхийн их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал
|
Боловсролын шинэчлэлд УЛС ТӨР биш УЛС ОРНЫ ЭРХ АШИГ орсон НИЙГМИЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ тодорхойлдог СЭТГЭГЧИД оролцох хэрэгтэй. Бүүр суурь үндэснээс нь шинэчлэл хийх хэрэгтэй. БАГА, ДУНД БОЛОВСРОЛ-ын шинэчлэлээс эхлэх хэрэгтэй. Тэр салбарын нэр хүнд, мэргэжилтний цалинг өсгөөд бүгдийг нэг стандартад оруулаад хэрэгжүүлчихмээр байгаам. Японы боловсролын сайдаар хамгийн ажилласан нэг өвгөнийг Яамны сайдаараа ажиллуулчихдаг ч юм уу? 20 жил энэ салбарт ажиллаж байсан. Ахиц гарах нь багасаж байна ЯАХУУУ 2015.12.11 |
Х.Пүрэвдагва
ШУТИС БУХС Профессор
|
Төрийн өмчийн их дээд сургуульд 2010 оны үеэс хоёр том гажиг, өвчин гарлаа. Нэгдүгээрт, их сургуулийн удирдлагад намын нөлөө хүчтэй орж ирлээ. Энэ нь удирдлагад юм мэдэхгүй, гадаадад төгссөн нэртэй , нам дамжсан залуучууд орж ирсэн нь их сургуулийн академик эрх чөлөөг ёстой нэг хяхан хаах шиг болж байна. Үүнээс үтэр түргэн салахгүй бол их сургууль хөгжил нь зогсож байна. Зогсоод барахгүй ухарч байна. Хоёрдугаарт, докторын зэрэг хамгаалуулах зөвлөлүүд, ялангуяа дарга нарынх нь үзэмжээр өөр өөрийн дэг журам тогтоож, дураараа дургиж , дунд чөмгөөрөө жиргэх боллоо. Аятайхан эрдэм судлалын нэг үгүүлэлгүй, ганц мэргэжлийн ном гаргаагүй, эрдэмтэн доктор нэртэй, эрдэмгүй, элэггүй шинэ цагийн монголчууд баллаж байна. Үүнд эрхэлсэн сайд Гантөмөр анхаарал хандуулах цаг нэгэнт болжээ. Ардчилсан намын нэг эмэгтэй багш: Би энэ сургуульд проректороос доошгүй албан тушаалд очино гэж тийчилсээр байгаад болсон баримт бий. Одоо бүрэлдэхүүн сургуулийн захирал болно гээд бас тийчилж байгаа юм байна. Их сургууль бол эрдэм, ухааны их уурхай гэдгийг энэ боловсролын яамныхан /тэнд бас л НАМын далбаан дор намирагчид/ анхаараасай. 2015.04.07 |
D.Suvd
НЭМХ, Хор судлалын сектор, эша
|
Заримдаа ямар ч шаардлага үгүй ажлын байранд докторын зэрэг шаарддаг. Ажилтай байхын тулд хүн амын тал хувь нь чанаргүй докторын зэрэгтэй болоод байна. Хүмүүсээс мөнгө саах арга. Хүмүүсийн ажлыг зүгээр л бодит үр дүнгээр нь үнэлж докторын зэргийг ажлын байраа хадгалж үлдэх, бусдын боломжийг хаах хэрэгсэл болгож ашиглахыг болиулах хэрэгтэй. 2015.02.27 |
Эрдэнэбаяр.А
“Эко Ази” сургуулийн ерөнхий менежер
|
Боловсролын тогтолцоо мухардалд орсон нь түүнийг шинэчлэх үндсэн шалтгаан болсон гэж бодож байна. Боловсролын чанар маш муудсан. Ялангуяа дунд сургууль төгсч буй хүүхдүүд мэдлэг муутай, ядаж зөв бичиж чадахгүй байна шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх, бие даан ажиллах чадваргүй байна. Элсэгчид ийм байхад дээд сургууль төгсөж буй оюутнууд муу байх нь аргагүй. Мэдээж муу төгсөгчид ажил дээр гараад шаардлага хангадаггүй. Тиймээс бага, дунд, дээд боловсролыг цогцоор нь шинэчлэх шаардлага тулгарсан. Миний бодлоор үндэсний уламжлал, гадны ололт хоёрыг сургалтын хөтөлбөрт хослуулах хэрэгтэй. Авах, гээхийн ухаанаар аливаад хандмаар байна. Гадны ололтыг өөрийн хөрсөнд идээшүүлэх хэрэгтэй. 2014.04.04 |
Учрал.Н
Роял Академийн ерөнхий захирал
|
Манайд боловсролын тогтолцоонд үндэсний агуулгыг түлхүү оруулах асуудал 10-аад жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Малайз, Сингапур, Тайланд зэрэг Азийн хөгжилтэй орнууд Английн боловсролын системээр явж ирсэн. Бидний хувьд одоохондоо гадны жишгээр явахаас өөр аргагүй. Учир нь Монголын боловсролын системээр сургууль төгссөн хүний дипломыг гадаадад хүлээн зөвшөөрдөггүй, Боловсролын яамнаас гаргасан мэргэжлийн индексүүд нь таардаггүй. Тэрийг нь шилжүүлж, дүйцүүлэх гэж бөөн зардал болдог. Бид сургалтын хөтөлбөрөө дэлхийн стандартад нийцсэн байдлаар магадлан итгэмжлүүлэх ёстой. Харин тодорхой хугацааны дараа үндэсний боловсролын тухай ярьж болно. Дэлхийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудын шаардлагад ч тухайн үндэсний онцлогийг харгалзаж үзнэ гэж заасан байдаг. Бид үндэсний агуулгатай хичээлээ өнөөгийн нөхцөлтэй холбон заавал үр дүнтэй. Тухайлбал менежментийн хичээл дээр Монгол хаадуудын стратегийн ололтыг судалж болно. Энэ мэтээр харьцуулсан судалгаа хийвэл үр дүнгээ өгнө. 2014.04.04 |
Намсрай.Ю
УБИС-ын сургалтын албаны дарга
|
Дээд боловсролыг шинэчлэх цаг болсон. Ялангуяа чанарын асуудлыг авч үзэж, олон улсын түвшинд сургуулиудыг магадлан итгэмжлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ одоогоор энэ чиглэлд хэрэгжсэн ажлыг олж харахгүй байна. Миний бодлоор төрийн ч бай, хувийн ч бай сургуулиуд ижилхэн зарчмаар ажиллах ёстой. Хувийн сургуулиуд ч бас улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй учраас ялгах ёсгүй гэж Ерөнхийлөгч ч бас хэлсэн. Мэргэжилтэн бэлтгэн гаргах шаардлага нь ч бас ижилхэн баймаар. Би улсын хоёр ч том сургуульд ажиллаж байсан. Шинжлэх ухааны академи маань өмнө нь тусгай төсөвтэй, төлөвлөгөөтэй идэвхтэй ажилладаг байсан ч 90-иэд оноос хойш зарим хүрээлэн судалгааны гэхээсээ илүү аж ахуйн шинжтэй болчихсон. Тэд өөрсдөө төсөл зохиож түүгээрээ амь зуудаг. Тиймээс шинжлэх ухааны байгууллагынх нь хувьд шинэчлэх хэрэгтэй байх. Оросууд мөн адил ШУА-аа шинэчлэх талаар ярьж байна. 2014.04.04 |
Анхбаяр.Г
МУИС, УБ ИС-ийн Сургалтын албаны эрхлэгч
|
Сургуулиудын бүтцийг өөрчилснөөр дээд боловсролын шинэчлэлийг хийчихнэ гэж ойлгож болохгүй. Боловсролын шинэчлэл цаг үеийн шаардлагаар гарч ирсэн зүйл. Давхардсан мэргэжил олон байна. Ялангуяа нийгмийн ухаан, бизнесийн удирдлагын чиглэлээр. Эндээс төгсч гарсан хүмүүс бүгдээрээ ажилтай болно гэж байхгүй. Төгсөгчид ажил дээр гараад шаардлага хангадаг байхын тулд их, дээд сургуулиуд аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Гэрээ байгуулсны үндсэн дээр оюутнуудаа дадлагажуулах баазтай болмоор. Ингэвэл аж ахуй нэгжүүд ч байнга цусаа сэлбэх боломжтой болж, төгсөгчид ч ажлын байртай болно. Дэлхийн чиг хандлага ч ийм байна. Хэрэв кредитийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлье гэвэл сууриас нь, өөрөөр хэлбэл дунд сургуулийн түвшнээс асуудлыг авч үзэх хэрэгтэй. Ахлах ангид байхаас нь их, дээд сургуульд үзэх суурь хичээлийг нь сонгож судлуулмаар. Ингэвэл мэргэжил сонгоход хялбар болно. Өнөөдөр гол асуудал мэргэжил сонгох тал дээр хүүхдүүд рүү ямар ч мэдээлэл алга. Ангийн системээр сурч байсан сурагч их, дээд сургуульд ороод гэнэтхэн кредитийн системд шилжихээр барьц алддаг. 2014.04.04 |
Анхбаяр.Г
МУИС, УБ ИС-ийн Сургалтын албаны эрхлэгч
|
Сургуулиудын бүтцийг өөрчилснөөр дээд боловсролын шинэчлэлийг хийчихнэ гэж ойлгож болохгүй. Боловсролын шинэчлэл цаг үеийн шаардлагаар гарч ирсэн зүйл. Давхардсан мэргэжил олон байна. Ялангуяа нийгмийн ухаан, бизнесийн удирдлагын чиглэлээр. Эндээс төгсч гарсан хүмүүс бүгдээрээ ажилтай болно гэж байхгүй. Төгсөгчид ажил дээр гараад шаардлага хангадаг байхын тулд их, дээд сургуулиуд аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Гэрээ байгуулсны үндсэн дээр оюутнуудаа дадлагажуулах баазтай болмоор. Ингэвэл аж ахуй нэгжүүд ч байнга цусаа сэлбэх боломжтой болж, төгсөгчид ч ажлын байртай болно. Дэлхийн чиг хандлага ч ийм байна. Хэрэв кредитийн системийг бүрэн утгаар нь хэрэгжүүлье гэвэл сууриас нь, өөрөөр хэлбэл дунд сургуулийн түвшнээс асуудлыг авч үзэх хэрэгтэй. Ахлах ангид байхаас нь их, дээд сургуульд үзэх суурь хичээлийг нь сонгож судлуулмаар. Ингэвэл мэргэжил сонгоход хялбар болно. Өнөөдөр гол асуудал мэргэжил сонгох тал дээр хүүхдүүд рүү ямар ч мэдээлэл алга. Ангийн системээр сурч байсан сурагч их, дээд сургуульд ороод гэнэтхэн кредитийн системд шилжихээр барьц алддаг. 2014.04.04 |
Жавзмаа.Д
Булган аймгийн Баян-Агт сумын сургуулийн сургалтын менежер
|
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэсэн шинэчлэлийн уур амьсгал орон нутагт хэдийнэ орсон. Гэхдээ тэр үзэл санааг түгээн дэлгэрүүлэх багш нарын ажил бодлогоосоо жаахан хоцроод байна. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэхийн зэрэгцээ түүнийг бусдад таниулах багш нарыг хамтад нь бэлдэх хэрэгтэй болов уу. Багш нарын хандлага ойлголтод өөрчлөлт хийхгүй бол хичнээн сайхан бодлого гаргаад, мөнгө зарцуулаад үр дүн өгөхгүй. Багш нарын ихэнх нь шинэчлэлийн бодлоготой санал нэг байгаа ч хуучин арга барилаасаа салахад хэцүү байна. Өмнө нь багш хүн өөрийн хариуцсан хичээл, ангиа ганцаараа аваад явдаг байсан бол одоо багаараа ажиллах шаардлага тулгарч байна. Боловсролын шинэчлэлийн асуудал өмнөх Засгийн Газрын үед ч яригдаж л байсан. Багш нар ихэвчлэн шинэчлэл гэхээр хуучнаа бүр мөсөн орхиод бүхнийг шинээр эхлэх юм шиг буруу ойлгодог. Өнөөгийн шинэчлэл хуучнаа сайжруулсан байдлаар хийгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өмнөх сайд дээд боловсрол дээр гол анхаарлаа хандуулж байсан бол энэ удаа боловсролын тогтолцоог цогцоор нь авч үзэж байна. Учир нь дээд боловсрол эзэмших үндэс сууриа хүүхэд бага насандаа олж авдаг. Муу бага ангийн багштай байсан хүүхдэд ахлах ангид нь ямар ч гавьяат багш хичээл заагаад нэмэргүй. 2014.04.04 |
Эрдэнэцэцэг.Г
“Хобби” дунд сургуулийн сургалтын менежер
|
Боловсролын хүрээлэнгийн хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүд сурах орчиндоо болон өөртөө сөрөг хандлагатай байдаг нь илэрсэн. Миний бодлоор энэ нь сургуулийн багтаамжтай холбоотой. Зарим сургуульд нэг ангид хэтэрхий олон хүүхэд байдаг болохоор тав тухтай суралцах орчин бүрддэггүй. Европын орнуудад хүүхэд гүйж харайх, тоглож наадах талбай нь хүрэлцээтэй байдаг. Манай эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлаганд төдийлөн анхаарал тавьдаггүй. Угтаа цэцэрлэгт байхаас нь л анхаарч эхлэх хэрэгтэй. Сургуульд оруулсан бол боллоо гэсэн байдлаар хандаж болохгүй. Мөн манай боловсролын тогтолцоонд хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх тал дээр хэтэрхий өрөөсгөл ханддаг. Зарим эцэг, эхчүүд хүүхдээ 70 хувийн дүн авсны төлөө зэмлэдэг. Үнэндээ 70 хувь хийнэ гэдэг тэр хүүхэд сайн хөдөлмөрлөсөн гэсэн үг. Тэр байтугай 30 хувь ч бас хөдөлмөр. Тухайн хүүхэд хэрхэн бие даан ажиллаж сурч байна вэ гэдэг нь чухал болохоос хэдэн хувь авсан нь чухал биш. Бага ангийн боловсрол гэдэг бол ерөөсөө л хүмүүжил. 2014.04.04 |
Намсрай.Ю
МУИС, УБ ИС-ийн Сургалтын албаны эрхлэгч
|
Дээд боловсролыг шинэчлэх цаг болсон. Ялангуяа чанарын асуудлыг авч үзэж, олон улсын түвшинд сургуулиудыг магадлан итгэмжлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Гэхдээ одоогоор энэ чиглэлд хэрэгжсэн ажлыг олж харахгүй байна. Миний бодлоор төрийн ч бай, хувийн ч бай сургуулиуд ижилхэн зарчмаар ажиллах ёстой. Хувийн сургуулиуд ч бас улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж буй учраас ялгах ёсгүй гэж Ерөнхийлөгч ч бас хэлсэн. Мэргэжилтэн бэлтгэн гаргах шаардлага нь ч бас ижилхэн баймаар. Би улсын хоёр ч том сургуульд ажиллаж байсан. Шинжлэх ухааны академи маань өмнө нь тусгай төсөвтэй, төлөвлөгөөтэй идэвхтэй ажилладаг байсан ч 90-иэд оноос хойш зарим хүрээлэн судалгааны гэхээсээ илүү аж ахуйн шинжтэй болчихсон. Тэд өөрсдөө төсөл зохиож түүгээрээ амь зуудаг. Тиймээс шинжлэх ухааны байгууллагынх нь хувьд шинэчлэх хэрэгтэй байх. Оросууд мөн адил ШУА-аа шинэчлэх талаар ярьж байна. 2014.04.04 |
Алтанцэцэг.Д
115 дугаар сургуулийн бага ангийн багш
|
Лаборатори сургуулиудыг бий болгосон нь оновчтой ажил болсон гэж бодож байна. Би өөрөө тавдугаар ангитай. Зөвхөн өөрийн ангийн хүрээнд харахад их өөрчлөлт гарсан. Мэддэг ч гэсэн өөрийгөө илэрхийлж чаддаггүй байсан хүүхдүүд багштайгаа нээлттэй харьцдаг боллоо. Багш нарын хувьд өмнө нь цаанаас заасан хөтөлбөр, цагт хавчигдаж ажилладаг байлаа. Харин одоо хүүхдүүдэд заасныгаа ойлгуулахын тулд хичээлийн хуваариас эхлээд бүх зүйлээ өөрөө зохицуулж байна. Жишээ нь байгалийн ухааны хичээлийг гурван цагаар зааж, энэ хугацаанд хангалттай зүйлсийг мэдээд гарч байна. Түүнчлэн дутуу ойлгосон хүүхэдтэй тухайн хичээлээр тулж ажиллах боломж гарсан. Би боловсролын байгууллагад 28 жил ажиллахад нэлээн олон шинэчлэлийн салхийг үзсэн. Харин энэ удаагийн шинэчлэлийн нэг онцлог нь өмнөх шинэчлэлүүдийн алиныг нь ч үгүйсгээгүй. Олон жил яригдаж яригдсан багш нь бага, сурагч нь их ярих буюу шавь төвтэй сургалтын үзэл санаа ч багтаж байгаа. Тиймээс багш нарын дунд элдвийн айдас байхгүй, шинэчлэлийн ажлыг сайн хүлээж авч байна. 2014.03.31 |
Цогтоо.Д
Хөвсгөл аймгийн лаборатори сургуулийн захирал
|
Жил бүр их, дээд сургуульд элсэгчдийг бэлтгэх нь ерөнхий боловсролын сургуулиудын гол ажил байдаг. Зүгээр нэг хүүхдийг төгсгөх бус цаашид биеэ даах чадвартай, судалгааны анхан шатны төсөөлөлтэй болгох нь бидний зорилго болж байна. Дунд сургуульд байхаас нь эхлээд хүүхдээр судалгаа хийлгэх цаг болсон. Судалж, таньж байж хүүхэд мэргэжлээ зөв сонгоно. Мэргэжил сонголт буруу хийгдсэнээс өнөөдөр зарим мэргэжил илүүдчихсэн байдалтай байна. Энэ ч үүднээс “авьяас”, “ном” хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Өмнө нь хүүхдийг номонд дуртай болгох асуудлыг ярьдаг л байсан. Гэхдээ хичнээн ном уншиж гэдгийг анхаардаг байснаас номыг яаж судлах тал дээр анхаардаггүй байж. Өнөөгийн боловсролын концепци ёсоор зуун ном уншихаас илүү нэг номыг зуун талаас нь судлуулах чухал болж байна. Дээд боловсролын хувьд ч гэсэн шинэчлэлийн бодлогыг дагаад тавигдах шаардлага өндөрсөж байна. Ингээд ирэхээр боловсролын чанар дээшилнэ гэж бодож байна. Зөвхөн багш нар мэдээллийн эх үүсвэр байдаг цаг өнгөрсөн. Багш, эцэг эх, сурагч хамтарч мэдээлэл, санал бодлоо солилцож ажиллах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. 2014.03.31 |
Нямдорж.С
Төв аймгийн боловсрол соёлын газрын дарга
|
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ гэхээр багш бүрийг идэвхтэй ажиллуулна гэсэн үг. Багшийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх асуудал үүнтэй уялдаж гарч ирж байгаа. Гэтэл бид орон нутаг, аймгийн төв, нийслэлд зохион байгуулагдаж буй томоохон мэргэжлийн сургалт семинаруудад багш нараа оролцуулъя гэхээр санхүүгийн боломж тэр болгон байдаггүй. Тиймээс Төв аймгийн хувьд 27 сумаа таван бүс болгож хуваагаад бүсчилсэн хэлбэрээр багшийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх, хүүхдийн авьяас чадварыг үнэлж дүгнэхтэй холбоотой олон төрлийн уралдаан тэмцээн, сургалтыг зохион байгуулж байна. Гэвч энд бас л санхүүгийн ажил тодорхой хэмжээгээр гардаг. 2014.03.31 |
Багш нарын хандлага бараг л өөрчлөгдөхгүй! Харин бид СӨН-ны хүүхдүүдээ багаас нь зөв хандлагатай болгоод өсгөчихвөл, наад асуудал чинь нэг мөр арилна!!! Тиймээс боловсролын салбар хүний хөгжилдөө анхаарахыг хүсч л байгаа бол СӨБ- д шинэчлэлт хийх цаг нь болсон!!! 2014.03.14 |
|
СӨБ-д анхаарвал зохих хамгийн чухал зүйл бол "Цэцэрлэгийн багш" нарт тулгамдсан асуудлуудыг хуулиар, бодлогоор шийдвэрлэх! Ар гэртээ,ажил дээрээ асуудалгүй, сэтгэл дүүрэн ажиллаж, амьдарч буй багш нар л хүүхдийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, төлөвшүүлж чадна!!! 2014.03.11 |