Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
2021
2022
2023
2024
Л.Энх-Амгалан

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд

2025 2026 2027 2028 2029
Нийт 1826 мэдээ байна.
  • 28/03/14

    “Эрхийг бодит болгох” Инчеоны стратегийг манай улс...

    Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгоё” 2013-2022 оны Инчеоны стратегийг  манай улсын Засгийн газар хүлээн авах, үндэсний уулзалт, семинар Төрийн ордонд болж байна.  Энэхүү баримт бичиг нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэдэнд тулгардаг саадыг арилгах, оролцоог тэгш хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх 10 жилийн ху...
  • 28/03/14

    И.Нарантуяа: Хүүхдийн асуудал, ар гэрийн асуудлын ...

    Өнгөрсөн өвөл 7 настай хүүгээ аав нь хүйтэн мэсээр гэмтээж, олон нийтийг цочирдуулсан. Тэгвэл хүүхдээ хүчирхийлсэн аавын жишээ дахин нэгээр нэмэгдээд байна. төрсөн хүүхдүүдээ зэрлэгээр тамлан зовоож байсан иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  шалгаж эхэллээ. Авга эгч нь дүүгээ 3 жилийн турш гаднах амбаартаа хорин дарамталдаг, эцэг нь 7 настай хүүдээ мэс хүргэж яргалдаг. Багш нь хүүхдээ зодож дээрэлхдэг...
  • 27/03/14

    Гэр бүлийн хүчирхийлэл их байна

    Хүүхэд гэр бүлийн хүрээнд хүчирхийлэлд өртөх, эсвэл цэцэрлэгийнхээ багшид зодуулсан зэрэг хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай тохиолдлууд гарсаар байна. тухайлбал: өнгөрсөн онд 5 настай хүүхдээ заадуурдсан хэрэг гарч шуугиан дэгдээж байсан бол, саяхан төрсөн эцэг нь 2 болон 9 настай хүүхдээ хазаж, боох зэргээр зовоож байсан тухай тохиолдлууд ил болоод байгаа юм. Дээрх тохиолдлууд зөвхөн ил болсон нь бөгөөд үүнээс гадна хүчирхи...
  • 26/03/14

    С.Эрдэнэ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бод...

    Улсын хэмжээнд 118 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн албан бус судалгаа байдаг. Өмнө нь Монгол улс хүн амын бүлгээ ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, хүүхэд гэж дөрөв хуваадаг байсан. ХАХНХ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүн амын бүлэгт нэмж оруулсан байна. Учир нь цөөн хүн амтай улсын хувьд 118 мянга гэдэг бага тоо биш. Мөн хүн амын бүлэгт оруулснаар зөвхөн халамжийн мөнгө өгдөг бус тэдэнд чиглэсэн төрийн цогц бодло...
  • 25/03/14

    Нийгмийн хамгааллын салбарын ажилтнууд байртай бол...

    ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн онд нийгмийн хамгааллын салбарын 300 орчим ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэн орон сууцжуулахаар зорьсон. Энэ хүрээнд эхний ээлжид найман аймагт нийгмийн хамгааллын салбарын ажилтны орон сууцыг барьж эхэлсэн бөгөөд салбарын шинэ орон сууц Их э...
  • 24/03/14

    С.Эрдэнэ: Сагсан бөмбөгт сэтгэлгүй хүмүүстэй ажилл...

    Өнөөдөр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо 2014 оны Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнээ эхлүүллээ. Тэмцээний нээлтэд МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ оролцсон юм. Энэ үеэр МҮСБХ-ны ерөнхийлөгч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа. -Хоёр сагсан бөмбөгийн холбоог МСБХ-ны ээлжит бус чуулганы дараа нэгдэж, хамтран ажиллана гэж найдаж байлаа. Гэсэн ч санал зөрөлдсөний улмаас нэгдээг...
  • 23/03/14

    Чингэлтэй дүүрэг шинэ нийгийн даатгалын байртай бо...

    Иргэд төрийн үйлчилгээг элдэв чирэгдэлгүйгээр түргэн, шуурхай авахыг хүсдэг. Энэ нөхцөл боломжийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс бүрдүүлсэн байна. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс шинэ байрны нээлтээ хийлээ. Нийгмийн даатгалын сангаас 500 гаруй сая төгрөгийг гаргаж шинэ барилгыг барьжээ.  Ингэснээр дүүргийнхээ иргэдэд тав тухай орчинд, түргэн шуурхай хүргэнэ гэдгийг албаны хүмүүс амлалаа. Манай д...
  • 17/03/14

    “Эрхийг нь бодитой болгох” Инчеоны стратегийг энэ ...

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгох” Инчеоны стратегийг Монгол Улсад хэрэгжүүлэх арга хэмжээ энэ сарын 26-28-нд Улаанбаатарт зохион байгуулагдана. Инчеоны стратегийн хэрэгжилтийн эхний таван жил буюу 2013-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулах, ”Үндэсний зөвлөлдөх хороо”-г энэ онд багтаан байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд ...
  • 17/03/14

    7000 орчим иргэд БНСУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэ...

    УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь /2014.03.14/ өдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 орчим манай улсын иргэн хууль бусаар ажиллаж байна гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Со...
  • 13/03/14

    БНСУ-ын Үндэсний Асссамблейн дарга Кан Чан Хийтэй ...

    БНСУ-Д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр УИХ-ын дарга хэлэхдээ, “Монгол Улс, БНСУ-ын харилцаа “иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал, улс төрийн яриа хэлэлцээр чухал үүрэгтэй. Ирэх жил хоёр орны ...
  • 07/03/14

    Мэндчилгээ

     Эрхэм хүндэт ээжүүд Монголын мянга мянган эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүд ээ. Та бүхэндээ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хамт олны зүгээс болон хувиасаа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн халуун мэндийг хүргэж аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхниийг хүсэн ерөөе.    Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч, Германы нэрт улс төрч Клара Цеткин гэх бүсгүй О...
  • 06/03/14

    Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөлтэй танил...

    Манай улс 2006 онд Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай хуулийг баталж, уг хуулийн дагуу хүүхэд бүрт сар бүр 3000, улиралд 25000 төгрөг, шинээр төрсөн хүүхдэд 100000 төгрөг олгож байсан нь өрхийн амьжиргаанд бага боловч нэмэр болж, төрөлтийг нэмэгдүүлсэн. Харин 2009 онд батлагдсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар эх, хүүхдийг дэмжсэн дээрх хуулийг хүчингүй болгосон нь олон өрхийн амьдра...
  • 03/03/14

    2015 оны 1 дүгээр сараас эхлэн тэтгэврийн нэмэгдли...

    Шинэчлэлийн Засгийн Газар иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг хүлээн авч шийдвэрлэх зорилгоор “11 11 ТӨВ”-ийг байгуулсан. Тус төв иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг бүрэн автоматжсан системийг ашиглан цахим хэлбэрээр хүлээн авдаг бөгөөд холбогдох байгууллагад асуудлыг шилжүүлэн богино хугацаанд шийдвэрлэж ирсэн.   ...
  • 26/02/14

    С.Эрдэнэ: Тэтгэврийг хүссэнээрээ нэмэгдүүлэх санхү...

    “Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлууд” уулзалт өчигдөр болсон. Энэ үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа. -Өнөөдрийн /өчигдрийн/ уул­залт, хэлэл­цүүлгийн гол зо­рилго нь юу вэ? -Энд цугласан хүмүүс манай улсын тэт­гэврийн даатгалын тогтолцооны төлөв бай­дал, шинэчлэх шаардлага үндэслэл, цааш­дын зорилтуудын тухай, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал, төсөвт ирэх ачаа...
  • 25/02/14

    Нийгмийн хамгааллын ажилчид амьдрах орон сууц, ажи...

    ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өнгөрсөн амралтын  өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа. Дээрх аймгуудад нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн барилгын шав тавих ёслол болон нийгмийн халамж үйлчилгээний ажилчдын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа болж байгаа юм. Ийнхүү орон нутагт нийгмийн хамгаалын  чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажилчид амьдрах орон сууц, ажиллах  бие даасан байртай болсно...
  • 24/02/14

    С.Эрдэнэ: Төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, шуурхай...

    Нийслэлийн ууган дүүргийн нэг болох Баянгол  дүүрэг нь 2.9 га газартай бөгөөд 52 мянган өрх аж төрдөг өнөр дүүрэг. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь 50 жилийн өмнө сургуулийн дотуур байрны зориулалттай баригдсан байр байсан юм. Гэсэн ч төрийн үйлчилгээг түмэнд хүргэх зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар өнөөдрийг хүрсэн. Баянгол дүүргийн хувьд байрны багтаамжаас хамаарч нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлсэн ч ...
  • 19/02/14

    С.Эрдэнэ сайд “11-11 төв”-д ажиллаж байна

    Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар иргэдийн санал, гомдлыг хүлээн авдаг “11 11 төв”-д ээлжээр ажиллаж иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүд сонгогдсон тойргийнхоо иргэдтэй утсаар холбогдож байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ажиллаж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцаж тодруулга авлаа. Тэрээ...
  • 17/02/14

    Нийгмийн хамгааллын салбарын 600 ажилтан байртай б...

    ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөр Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас амжилттай гараагаа эхэллээ.    Тус аймгийн нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын амьдрах орон сууцны нээлтийн ажиллагаа хаврын эхэн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн өдөр буюу өнгөрсөн 2014-02-05 ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод ёслол тө...
  • 17/02/14

    НҮБ-ын нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулга...

    2014 оны 2 сарын 11-21 ний өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын Нийгмийн хөгжлийн комиссын 52 дугаар чуулганд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс оролцож байна.  Тус чуулганаар "Ядуурлыг бууруулж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийг чадавхижуулах нь" сэдэвт ерөнхий хэлэлцүүлэгт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ үг хэлж, ажлын байрыг...
  • 14/02/14

    Малчдын тэтгэврийн насыг наашлуулах саналыг Засгий...

    Малчдын тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг МАН-аас санаачлаад байгаа. Харин тэтгэвэрт гарах насыг таваар бууруулан малчдад нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ засгийн газар мэдэгдлээ. Малчид хүнд хүчир нөхцөлд ажилладаг. Монгол төрийн өмч болсон малыг маллаж байдаг учраас эдгээр хүмүүст анхаарал тавих ёстой хэмээн УИХ-ын нэр бүхий гишүүд хөндсөн. Энэ хүрээнд эрэгтэй 60, эм...
Нийт 92 хуудас/1826 мэдээ