Тэмүүжин

Х.Тэмүүжин

Монгол улсын их хурлын гишүүн (2012-2016)

Нийт 326 мэдээ байна.
  • 06/01/16

    Цэцийн гишүүн 65 нас хүрээд л тэтгэвэрт гарах зохи...

    "Цэцийн гишүүдэд ч хууль үйлчлэх ёстой" УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн байр суурь: -Төрийн албаны хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна” гэсэн заалт байдаг юм билээ. Шүүхийн болон шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль гэх мэт зарим хуулиуд дээр өөрөөр заагаад тэтгэвэрт гарах насыг тодорхойлж өгдөг. Цэргийн алба хаагчидтай холбоотой зохицуулалтаар ...
  • 05/01/16

    "Өглөөний сонин"-ыхон УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд хү...

    Монголын үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин” 2011 оноос эхлэн тухайн жилийнхээ “Тууштай улстөрч”, “Хүмүүнлэгийн үйлстэн”, “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага”, “Бүтээн байгуулагч компани”-уудыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, хүндэтгэл үзүүлэн, сурталчилж ирсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн хугацаанд 2011 онд "Тууштай улстөрч", "Хүмүүнлэгийн шилдэг ...
  • 24/12/15

    Ямар, ямар хуулиас үүдээд далд мөнгө үүссэн бэ?

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих турхай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Я.Санжмятав танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Хууль гарсантай холбогдуулан ил болж буй хөрөнгө, мэдүүлгийн дурдсан тоо хэмжээ 8 их наяд хүрлээ гэж сонссон. Энэ талаар тодруулна уу. Дотоодын нийт бүтэ...
  • 23/12/15

    Цэц шийдвэр гаргахаасаа өмнө үндэслэл, үр дагавраа...

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: -Энэ төслийг гэнэт яаралтай зүтгүүлж бай...
  • 18/12/15

    УИХ-ын гишүүн Х.Тэмжүүжин хуулийн төслүүд өргөн ба...

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин өргөн барив.  Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг   сахих   байр   суурь,  эр...
  • 16/12/15

    Ялтай байдлыг бүгдийг өршөөсөн

    МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдад томилох эсэх талаар маргаан үргэлжилсээр байна. Засгийн газрын хуулийн газрын дарга "Н.Энхбаярын төрд ажиллах эрхийг 3 жилээр хассан тухай" дүгнэлтийг дэлгэсэн бол Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Н.Энхбаяр ялтайд тооцогдсон хэвээр байгаа” хэмээх тайлбарыг өгсөн билээ. Тэгвэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин энэ бүхний эсрэг бодолтой байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Намрын...
  • 16/12/15

    Хууль зүйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж хоёр асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаан даргалагч танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа байнгын хорооны хуралдаанаас тус бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдсэн юм. Байнгын хорооны дарга Д.Ганбат, МАН-ын бүлэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуул...
  • 10/12/15

    Эрүүгийн хуулийн шинэчлэлээр бид урагшаа 3,4 алха...

    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. 2002 оноос хойш 13 жилийн дараа Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Энэ хууль өмнөх хуулиас хэр сайн хууль болсон бэ? 1992 оны ҮХ батлагдсанаас хойш Эрүүгийн хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд маш олон судалгаа хийгдэж байсан. Яагаад гэвэл тухайн үеэс хойш, филесофийн болон  зарчмын шинжтэй өөрчлөлтийг хангалттай хийж чадаагүй. 2002 онд цугларсан санаа, онооноос арван удааг...
  • 09/12/15

    Хэрэгтэнг шоронд оруулах үйл явц нь хохирогчийн хү...

    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Эрүүгийн шинэчилсэн хуулиар шоронжсон байдлыг арилгаж чадсан уу? Хүрсэн. Эрүүгийн хуулийг дангаар нь ярих боломжгүй. Зөрчлийн болон Эрүүгийн хууль гээд хоёр хууль нь цогцоороо нийгмийг шоронжуулсан, шударга байдлыг тогтоох гэж оролдож байгаа хариуцлагын тогтолцоог зэрэмдэглэсэн. Энэ олон шүүмжлэлийг засахын тулд цогцоор нь харах ёстой гэж үзсэн. Хуучин Эрүүгийн хууль, Захиргааны хууль тус...
  • 08/12/15

    Шинэ Эрүүгийн хуулийн тухай

    Де факто нэтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Д.Ганбат, Х.Тэмүүжин нар оролцлоо.  Эрүүгийн зөрчлийн шинэ хуулийн талаар хэлэлцсэн юм. 2012 онд энэ хууль Эрүүгийн болон захиргааны хариуцлагын гэсэн хоёр хууль байсныг Эрүүгийн зөрчлийн хууль болгон өөрчиллөө. Үүний шалтгаан нь юу вэ? УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Эрүүгийн хууль тогтоомжийг өөрчилнө гэдэг нь нэг УИХ-ын гишүүний, эсвэл хувь хүний санаачлагын ажил...
  • 07/12/15

    Ерөнхий сайд хэзээ ч супер эрх мэдэлтэй болж чадах...

    -Цэрэг, армийн нэрээр төр бизнесийг дээрэмдэж болохгүй- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр шинэчлэлийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж, эрхзүйн шинэтгэлийг үе шаттайгаар эхлүүлсэн нэгэн. МУИС-ийн Хууль зүйн сургуульд багшлахын зэрэгцээ Үндсэн хуулийн талаар 15 орчим жил судалгаа хийсэн. 2008 онд УИХ-д анх сонгогдсон гэдгээрээ улстөрчийн хувьд шинэ харагдах ч салбарынхаа асуудлаар “нэг ангийн...
  • 07/12/15

    ҮНДСЭН ХУУЛИЙН ЭДИЙН ЗАСАГ гэсэн ойлголт байхгүй у...

    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Танд баяр хүргэе, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг батлуулж чадлаа. -Баярлалаа. -Эрүүгийн хуулийг шинэчлэн баталж чадвал энэ салбар урагш арав алхана гэж та хэлж байсан. Шинэчилсэн найруулгыг баталчихлаа.Таны бодож байснаар арав алхаж чадав уу, эсвэл хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөв үү? -Хууль зүйн салбар дотроо эрүүгийн эрх зүй гээд том салбар байгаа юм. Тэр салбар доторх хийх ёстой ...
  • 04/12/15

    Гүтгэлэг зөрчлийн хуулиар шийдэгдэнэ

    Эрүүгийн хуульд торгуулийг нэгжээр тооцох буюу нэгжийг нь долларын ханштай уялдуулна хэмээн анхнаасаа төсөл санаачилсан. Энэ нь ихээхэн маргаан дагуулсан учраас нэгжийг доллартай харьцуулах биш 2000 төгрөгөөр тооцож байхаар хэлэлцүүлгийн явцад шийдсэн. Мөн цаазаар авах ялыг хориглож, бүх насаар нь хорих ялыг санал болгож байгаа. Өмнө нь манай улс цаазаар авах ялыг 1956 онд халж байсан ч зургаан сарын дараа эргүүлж сэргээж байж...
  • 04/12/15

    Цаазын ялгүй болсноор хүнд гэмт хэрэг нэмэгддэг гэ...

    Одоо үйлчилж байгаа эрүүгийн хууль хэт шоронжсон нийгмийг бий болгосон. Хүнийг гэмт хэрэг үйлдсэн бол шууд шоронд хорьж, ял өгөх бодлоготой явсан нь нууц биш. Харин шинэ эрүүгийн хууль энэрэнгүй хууль болж чадсан. Ганцхан жишээ бол цаазын ял оноох заалтыг тусгаагүй байна. Энэ хуулийг Нямдорж гишүүн хүчтэй эсэргүүцэж байгаа. Харин түүнд эрүүгийн хуулийн ажлын хэсгийн гишүүн Х.Тэмүүжин ийм хариулт өгч байна. Тэрээр “Монгол...
  • 04/12/15

    Эрүүгийн хуулийн онцлог нь хийсэн хэрэг бүрт нь ял...

    УИХ–аар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байгаа. Уг хуулийн төсөл нь УИХ–ын гишүүн Х.Тэмүүжинийг Хууль зүйн сайд байхад нь өргөн баригдаж байсан юм. Түүнээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцын талаар тодрууллаа. –Эүүгийн хуулийн төслийг нэлээд хугацаанд хэлэлцэж байна. Одоогоор санал нийлэхгүй, зарчмын зөрүүтэй ямар асуудал байгаа бол? &ndas...
Нийт 22 хуудас/326 мэдээ