УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. Энэхүү төсөл нь зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. Харин УИХ-ын чуулган дээр гишүүдийн олонхи нь дэмжиж, хэлэлцэх шаардлагатай хэмээн үзлээ. Хууль санаачлаг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ төслийнхөө талаар байр сууриа илэрхийлсэнийг хүргэж байна. С.Эрдэнэ Энэ хуулийн төслийг Монгол улсын өнөөгийн нийгэм эдийн засаг, банк санхүүгийн байгууллагын салбарт үүсчхээд байгаа нөхцөл байдал, хүндрэлүүдийг арга буюу зохицуулах зорилгоо санаачилсан. Энэ хуууль бол зээлийн дарамтад байгаа мянга мянган иргэд, аж ахуй нэгжийн зээлийн хүүн дарамтын арилгах зорилгоор оруул ирсэн гэж болно.Энд ямар нэг улс төрийн байхгүй шүү. Иргэд, ААН-үүдэд бага хүүтэй, хүртээмжтэй зээл л байх юм бол тэд баялаг бүтээнэ, өөрсдөө амьдралаа аваад явна, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулаад явна. Бид өнөөдөр баялаг бүтээгчдээ дэмжиж байна гэж орилоод байдаг нөгөө талдаа тэднийг дарамталсан, багалзуурдсан мөнгө санхүүгийн төрийн бодлого явуулж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. 20 хувийн хүүтэй зээлээс тэд яаж мөнгө олох юм бэ? бүүр өдрийн зээл нэртэй 8 хувийн хүүтэй зээл авч байна. Сарын 30, 40 хувь, жилийн бүүр дэлхийд байхгүй хүүтэй зээл авч байна. Өнөөдөр яагаад энэ байдлыг Монгобанк тооцохгүй байгаа юм? Ард түмнээ дандаа 2,3 дугаарт тавьдаг. Тэгээд өөрсдийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж болохгүй. Энэ нэг гишүүний санаачилсан хууль гэхээс илүү Монголын ард түмэн рүү чиглэсэн төрийн зөв оновчтой бодлого гэж харж байгаа. Дэлхийн 20 хувиас дээш зээлийн хүүтэй 10 улсын нэг нь Монгол. Энэ төслийг дэлхийн 76 улс бодитоор хэрэгжүүлээд явж байгаа.
2018-06-28
УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. Энэхүү төсөл нь зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төслийг санаа зөв ч арга нь буруу байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Агуулгыг нь дэмжиж байгаа юм. Гэхдээ арга замуудын хувьд аргаа барсан, захиргаадлын хэлбэртэй болчихоод байна. Монголбанк нь банкнуудыгаа "эзэн" шиг л аваад явчихдаг бол өөр хэрэг л дээ. Тухайлбал, ХХБ-ын гол эзэмшигч нь 2,3 банк эзэмшиж, Төв банкныхаа хуулийг зөрчөөд явж байхад ямар ч арга хэмжээ авч чадахгүй, өмнө нь сөхрөөд л явж байна. Нэг банкны өмнө сөхөрчхөөд явж байгаа тийм л Төвбанктай. Төв банкны үйл ажиллагаа сул байгаатай холбогдуулан гишүүд арга бараад ийм хууль санаачлаж байгаа байх. Дэлхийн жишигт сонгомол 2 арга байгаа Нэгдүгээр, хадгаламжаас өөр хямд эх үүсвэр бүрдүүлэх, хоёрдугаарт, шууд зээллэгээний тогтолцоо буюу хөрөнгийн биржийн тогтолцоог хэлбэрээр бий болгох. Хямд эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ гэхээр гадны банкыг оруулж ирэх тухай л асуудал байгаа юм. Гэтэл бид гадны банк оруулж ирэхийг өөрсдөө түлхчихээд сууж байгаа. Хамгийн том төсөл болох Оюутолгойн мөнгө гадуур байх жишээтэй. Тэгээд санхүүгийн гол гол байгууллага нь үүнийг зөвтгөөд сууж байгаа. Энэ мөнгө Монголоор орж байсан бол бид ийм зүйл яриад суухгүй байсан. Ингэж төслийг оруулж ирсэн бол зөв байсан. Хэрэв Оюутолгой ингэж Монголоор мөнгөө оруулж байсан бол үүнийг дагаад аль хэдийн гадны банк ороод ирэх байсан. Гэтэл бид өөрсдөө үүнийг хаасан.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хуулийн төслийг дэмжих үг хэлсэн юм. Б.Бат-Эрдэнэ Энэ хуулийн төслийг хэлэлцүүлээд явах нь зүйтэй. Банк, санхүүгийн мэргэжлийн гишүүд маань ч ийм байр суурьтай байна. Манай улс 1990 оноос банкны хоёр шатлалтай тогтолцоонд шилжсэн боловч банк, санхүүгийн тогтолцоо бэхжээгүй байна. Үүний цаад шалтгаан бол банкуудын эзэд УИХ-д маш олон жил сууж байгаа, мөн банкууд гадаад эзэдтэй байгаатай холбоотой. Ингээд эцсийн үр дүнд банкууд зээлийн нөхцөл дандаа мөнгө хүүлэхэд чиглэсэн нөхцөлтэй байгааа шүү. Үүнийг нуух зүйл байхгүй. Монголын гурван сая ард түмэн чинь тэтгэврийн настан гээд бүгд арилжааны банкуудын зээлийн барьцаанд байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. УИХ-ын гишүүн Н.Учрал ч УИХ-ын чуулган дээр энэ хуулийг дэмжихгүй байх тайлбарыг хийж, ажлын хэсгээс асуулт асуусан юм. Н.Учрал Миний харж байгаагаар зээлийн хүүг хэрхэн бууруулах вэ? гэхээр бид ийм хууль л хэлэлцэхгүй байх явдал юм. Өнөөдөр ингэж төр санхүүгийн зах зээлд хутгалдаж орж ирэхээр нөхцөл байдлыг ийм байдалд хүргэж байгаа. Төрийн оролцоо санхүүгийн зах зээлд ямар өндөр байгааг бид харж байгаа ш дээ. Чөлөөт өрсөлдөөн энэ банкны салбарт чинь байхгүй байна. Бид нар Венсуэль, Чилигийн жишээг мэднэ. Хуулиар зээлийн хүүгийн босгыг тогтоогоод сууж байдаг манайх шиг улс байхгүй. Санхүүгийн зах зээл нь ийм байгаа манайх шиг улсад ийм хууль тохиромжгүй. Энэ хуулийг хэлэлцэж байнаа гэдэг нь санхүүгийн зах зээлийг хямралд оруулж байна. Өнөөдөр хадгаламжаасаа эх үүсвэрээ татдаг манай улсад энэ хууль зохих юмуу? Чилийн араас орох гээгүй бол ийм юм ярихаа боль. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариулав Н.Учрал: Ийм мухайр аргаар зээлийн хүүг буруулах боломжгүй
УИХ-ын нэгдсэн чуулганаар Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. зээлийн хүүгийн хэт өндөр түвшин мэдрэгдэхүйц буурах, ялангуяа банк бус зээлдүүлэгчдийн зээлийн хэт өндөр хүү багасан, мөнгө хүүлэх үйл ажиллагаа журамлагдаж, хязгаарлагдана гэж тооцжээ. Улмаар бизнесийн үйл ажиллагааны зардал буурах, ашиг хуримтлал нэмэгдэх, бизнесийн орчин сайжрах, төлбөрийн чадвар дээшлэх, татварын бааз суурь тэлэх, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг нөлөөлөл гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Гэвч Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг дэмжээгүй байгаа юм. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан УИХ-ын чуулган дээр энэ хуулийг дэмжээд явах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Б.ДЭЛГЭРСАЙХАН Хуулийг төслийг дэмжих нь зөв гэсэн байр суурьтай байна. Зээлийн хүү өндөр байгаа нь хэд хэдэн шалтгаан байгаа. Тухайлбал, зээлийн хүү хадгаламжийн хүүтэй шууд хамааралтай. Гэтэл нийт хадгаламжийн 90 хувийг хэдхэн хүн эзэмшдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр хэдхэн хүний хадгаламжид өндөр татвар тогтоож өгөх гэх мэт замаар энэ мөнгийг эргэлтэд оруулах хэрэгтэй. Тэд чинь хүүгээ аваад зугаалаад явна. С.Эрдэнэ гишүүнээс хэд хэдэн асуулт байна. Хэдэн хувиас дээш бол мөнгө хүүлэлт гэж үзэх вэ? энэ хуульд хадгаламжийн хүүг бууруулахтай холбоотой зохицуулалт байна уу? Энэ банк бус санхүүгийн байгууллагын хүү маш өндөр байна шүү дээ. Банкнаас өндөр хүү амлаж, хүмүүс хадгаламжаа тийш нь шилжүүлж байна гэж байна. Энэ нөгөө хадгаламж зээлийн хоршооны хэрэг шиг хэрэг болох вий дээ? Монгол банкнаас асууя. Энэ хөрөнгө оруулалтын банкны хуулиа хэзээ оруулж ирэх вэ?Өрсөлдөөнгүйгээс болоод хэдэн банкууд чинь мөнгө эргэлтэд оруулахгүй "хэвтээд" байх юм. Энэ эдийн засгаа тэлэхгүй юмуу? ямар бодлого барьж байна вэ? энэ цаг, өдөр, сарын зээлээс болж ард иргэд асар их хохирч байна шүүдээ. Энэ хуулийг харахаар улстөржилгүй дэмжчихмээр байна. Түүний асуултад С.Эрдэнэ, Монголбанк хариулт өглөө.