УИХ-ын чуулганы /2025.06.26/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн А.Аринузаяа үг хэлж, асуулт асуулаа. Үүнийг хуулийн хулгай гэж хэлэх нь ч хаашаа юм. Ажлын хэсгийн өнгөрсөн хэлэлцүүлгийн үед байнгын хорооны дэмжээгүй саналыг босгох буюу энэ жендерийн мэдрэмжтэй хууль санаачлагчид өргөн барьсан төсөл дээр жендерийн үнэлгээ хийх гэсэн саналыг оруулж ирсэн. Жендерийн эрх гэдэг өөрөө хүний эрх мөн. Энэ саналыг босгох боломж өнгөрсөн чуулганд байсан. Найруулгаар засъя аа гээд ажлын хэсэг, байнгын хороо руугаа эргүүлэн татсан. Гэтэл ямар ч санал өгөх, засах боломжгүйгээр жендерийн үнэлгээний хэсгийг бүүр хасаад оруулаад ирчихсэн байна аа. Ямар ч арга алга. Яагаад жендерийн гэдэг үгийг ад үзээд байгаа юм бэ? Би ердөөсөө ойлгохгүй байна. Олон улсын парламентын хуралд та оролцож байсан шиг л санаж байна. Олон улсын парламентын төлөөлөл өчигдөр, уржигдар манай Монгол Улсад хурал зохион байгуулсан. Олон улсын парламентчдын холбооноос манай УИХ-д жендерийн үнэлгээ хийсэн. Жендерийн энэ үнэлгээ, оролцоогоор бүхий л дэлхийн улс орнуудад энэ зөвлөмж зөвлөгөөг өгдөг, үнэлдэг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах гэсэн асуудлууд бий. Жендерийн үндэсний хороо нь 2018 оноос хойш олон жил үйл ажиллагаа явуулж буй байгууллага. Энэ хууль тогтоомжид жендерийн нөлөөллийн үнэлгээ хийх талаар ажил хийж гүйцэтгэсэн. Энэ бүхнийг үгүйсгээд ямар ч өөрчлөх боломжгүйгээр хуулийг оруулаад ирэх юм. Яах вэ? Үнэхээр бухимдаж байна аа. ЗГ-ын түвшинд ч гэсэн энэ жендерийн тухай хууль ухралт хийж хоёрхон эмэгтэй сайдтай болсон. Энэ үзүүлэлтээрээ 183 улс орноос бараг 150-160 луу орсон. ЗГ-ын бүтэц хийгдсэн байна лээ. Бүх яамдын бүтэц цомхотгосон газар хэлтсийн дарга нараа сонгохдоо УИХ-ын гишүүд сайд нар минь ээ, жендерийн тухай хуулиа нэг хараарай! Хууль тогтоогчид өөрсдөө хуулиа мөрддөггүй байгаа асуудлыг яах вэ? Жендерийн гэсэн үгийг яагаад хасчхав? Х.Баасанжаргал гишүүнээ, газрын зураг дээр чинь байгаа биз дээ? Бүх улс орны парламентад энэ үнэлгээг хийсэн. Жендерийн гэсэн энэ үнэлгээг оруулах боломжтой юу боломжгүй юу? Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг хариуллаа.
2025-06-26
УИХ-ын чуулганы /2025.06.26/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл дараах 2 асуултыг тавилаа. О.Номинчимэг гишүүн дээр 6.27 дугаар зүйлийн 27.1 дээр захиргааны хэм хэмжээ батлах акт олгох эрх олгогдсон бол тухайн хуулийн төслүүдэд тавигдах шаардлага гэсэн шинэ зүйл орж ирснийг дэмжиж байна. Харин одоог хүртэл хэрэгжиж нэлээдгүй эрх олгогдсон олон журмууд гарчихсан. Энэ журмуудыг шинэ хуулийнхаа 27.1-д тавигдсан шаардлагад нийцүүлэх ажих ажил хийгдэх үү? Нэгдүгээрт, энэ шилжилтийн үеийг хэнээр, хэрхэн яаж, хэзээ хийлгэх вэ? МАН олон хууль, журмуудад шинжилгээ хийгээд 800 гаруй заалт хүний эрхийг зөрчсөн байна аа гэдэг судалгааны үр дүнг гаргасан. Энэ тухайд таны бодол юу вэ? Үүнийг яаж нийцүүлэх вэ? Хоёрдугаарт, Нээлттэй нийгэм форумаас 3 судалгаа, бодлогын шийдлийн бичгүүд гаргасан. Үүний гол агуулга нь хуулийн төсөл барихдаа, судалгаа хийхдээ хуучин хийгдчихсэн байсан судалгааны үр дүнгүүдийг шаблон маягаар хашилт дотор халтуур маягаар ашигладаг. Тусгай бэлтгэгдсэн хөндлөнгийн судлаачдаар хараат бус судалгааныхаа ажлуудыг хийлгэхгүй юм уу? Хариуцлагатай, илүү чанартай ажлыг хийлгэх тал дээр хуулийн төсөл маань хэрхэн асуудлыг шийдэж байгаа вэ? Би бас хувь гишүүний хувьд энэ асуудалд санаа зовж явдаг хүн. Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Номинчимэг гишүүн хариуллаа
УИХ-ын чуулганы 2025/06/26ны өдрийн нэгдсэн хуралдаанаар " Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийллээ. Санал хураалттай холбоотойгоор нэг үг байна. Протоколд тэмдэглүүлэхийг хүсэж байна. Нийгмийн хэм хэмжээ гэдэг энэ ойлголтыг яг ямар ойлголт вэ гэдгээрээ ХЗБХ-н дээр маргасан. Үндсэн хууль дээр хэрэглэгдсэн ойлголт учраас нэр томьёог нь ашиглаж байгаа гэсэн утгатай. Энэ өөрөө паблик ордер буюу нийтийн хэм хэмжээний тухай ойлголт байгаа. Нийгмийн гэдэг үгийг ашиглачихаар хэмжигдэхэд төвөгтэй субъектив болдог. УИХ-ын стратегиа баталсан. Стратегийн хамгийн гол зорилго бол хүний эрхэд суурилсан хүн төвтэй хуулийн бодлогыг хэрэгжүүлнэ хууль тогтоомжийг энэ чиглэл рүү боловсруулж батална гэдэг зорилт тавьсан. Яагаад энэ нийгмийн эсхүл нийтийн гэдэг хоёр үгийн ялгаа гараад байгаа юм бэ гэхээр нийгмийн гэхээр субъектив төдийгүй хүнээсээ тасарчхаж байгаа юм. Нийтийн гэх юм бол илүү олон хүнд хамаатай олон хүний дунд тогтсон хэвшсэн хэм хэмжээний тухай ярьж байгаа юм. Тийм учраас өнөөдөр энэ хууль тогтоомжийн хууль дээр нийгмийн хэв журам гэдэг үг хэрэглэгдэж байгаа боловч цаад агуулгаараа нийтийн хэв журам буюу хүмүүсийн дунд тогтсон хэв журам гэдэг агуулгаар нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахтай холбоотой хууль орж ирж байгаа бол бусад олон хүний аюулгүй байдал тэдний нийтлэг ашиг сонирхол хэм хэмжээг эрхэмлэх хамгаалах, зорилготой хязгаарлалт орж ирж байгаа шүү гэдэг агуулга хэрэглэж байгаа шүү. Тэгэхгүй бол хууль тогтоомжийг боловсруулан оруулж ирэхдээ хэтэрхий хийсвэр субьектив. Хүнтэй наалддаггүй, хэмжигддэггүй агуулга орж ирж хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах болчих вий гэдэг болгоомжлол байгаа.
УИХ-ын 2025.06.19ний өдрийн нэгдсэн хуралдаанаар "Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн байр суурь илэрхийллээ. Хуулийн харьцуулсан судалгаа их чухал байдаг. Бусад улс орнууд тухайн харилцааг ямар эрх зүйн актаар, хэрхэн зохицуулдаг юм байна гэх асуудал чухал байдаг. Хууль зүй дотоод хэргийн яамнаас тендер зарлаад 5 дугаар сард НҮБ-ын үндсэн 5 хэл дээр дэлхийн улс орнуудын хуулийг харьцуулсан судалгаа хийх хиймэл оюуны платформын тендер зарлагдсан. Үүнд "Чимэгэ систем" компани шалгараад ажилдаа орсон. 11 дүгээр сараас УИХ-ын гишүүний утсан дээр хиймэл оюунаар тухайн гишүүний санаачилсан хууль болон сонирхож байгаа асуудлаар дэлхийн улс орны туршлага, харьцуулсан судалгаа хийдэг платформ нэвтэрч байгаа шүү.
2025-06-19
УИХ-ын чуулганы /2025,06,13/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд асуулт асуулаа. 27/2.1 дээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосноос гадуур хязгаарлах гээд хариуцлага оногдуулах гээд тэгсэн байна. Үндсэн хуульд гадуур хязгаарлана гэдэг нь ямар ойлголт байна вэ? Түүний асуултад, О.Номинчимэг гишүүн хариуллаа.
2025-06-13