УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, үг хэллээ. Чухал хуулийн төсөл орж ирж байна. Хэрвээ энэ хуулиар байнгын хороодын тоог цөөрүүлбэл бид нар бүтээмж болон хурд, УИХ-аас хэлэлцэн баталж байгаа бодлогын уялдаанууд бас хангагдах байх.Тиймээс зарчмын хувьд дэмжиж байна. Боловсролын байнгын хороог тусад нь үлдээх тийм бололцоо байгаагүй юу? Хэрэв НББСШУБХ гэж байгаа бол нэр томьёоны хувьд бас анхаармаар байна. Нийгмийн бодлого гэдэг чинь ерөнхий том агуулга харагдаад байна. Нийгмийн бодлогод эдийн засгийн асуудал ч байгаа хууль зүйн асуудал ч байгаа маш өргөн хүрээтэй асуудал. Бид хэд л энийг л халамж НДШ эрүүл мэнд гэж ойлгоод байгаа болохоос биш ерөнхий том агуулга.Хүн төвтэй асуудлуудыг бид их ярьж байгаа. Хүний хөгжлийн хороо болгох л нэр томьёоны саналыг оруулж байна. Хүний хөгжлийн байнгын хороондоо магадгүй боловсролын асуудлаа ярьж нийгмийн даатгал, эрүүл мэндийн асуудлаа ярьж болох болов уу гэж хувьдаа бодож байна.Хэрэв хэлэлцэх эсэх шийдэгдээд ажлын хэсэг гарвал анхаарч үзээрэй. Хоёрдугаарт энэ байнгын хороонууд дээр эрхэлсэн сайдууд нь байхгүй сонин тогтолцоо яваад байгаа юм. Би жишээ нь ХЗБХ-д Хууль зүйн сайд байхгүй. Өнгөрсөн цаг хугацаанд О.Алтангэрэл сайд энэ байнгын хорооны хурал дээр суухгүй байгаа гишүүн биш учраас. Уг нь сайдаасаа асуумаар байдаг. Тэгэхээр энэ асуудлуудыг шийдэх бололцоо энэ дээр хөндөж орж ирсэн болов уу? Гуравдугаарт Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулах гэж байгаа юм байна. Өргөдлийн байнгын хороог байгуулж байгаа тохиолдолд цаашдаа төрийн ба иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийг бас уялдуулж шинэчлэх асуудлыг авч үзмээр байна. Өргөдөл гаргах чинь 18 нас хүрсэн хүн байна гээд байгаа юм. Иргэний эрх зүйн чадамжийн тухай асуудал байдаг 16 наснаас дээшээ бол ерөнхийдөө бүрэн бус чадамжтай этгээдүүд өөрийн асуудлаараа өргөдөл, гомдол, асуудлуудаа энд тэнд тавиад явах эрх нь нээлттэй.Тэгэхээр үүнийг тодорхой агуулгын хүрээнд нээж өгөх талаас нь бас анхаарч үзээч ээ гэдэг зүйлийг л хэлмээр байна. Түүний асуултад, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, УИХ-ын гишүүн, хууль санаачлагч А.Ариунзаяа дараах хариултыг өгөв. Парламент байгуулагдсанаас хойш үндсэн 7, 8 байнгын хороотой байсан. Дийлэнхдээ бол нийгмийн бодлого гэдэг нэрээрээ явж ирсэн түүхтэй юм. Жишээлбэл 1992-1996 онд хүн ам зүй, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн гэсэн ийм томьёололтой байсан. Үүний улмаар 1996-2000 онд нийгмийн бодлогын болж 2000-2006 онд нийгмийн бодлогын хэвээрээ байж. 2006-2008 онд нийгмийн бодлогын боловсрол соёл шинжлэх ухааны гэх мэтчилэн энэ салбараараа сүүлийн 30 жил явж ирсэн ийм түүхтэй. Мэдээж нийгмийн бодлого гэдэг хүний хөгжлийн асуудал мөнөөс мөн учраас Хүний хөгжлийн байнгын хороо гэдэг нэршлээр нь явуулах саналыг ажлын хэсгийн хүрээнд гаргаад гишүүд маань бүрэн эрхийнхээ хүрээнд санал хураагаад явж болохын хувьд бол болно. Үндсэндээ явж ирсэн зарчмын хувьд бол эдийн засгийн асуудал гэдэг ч юм уу? нийгмийн асуудал гэдэг ч юм уу энэ өөрөө шинжлэх ухааныхаа хувьд хэлэгдэж ирсэн ийм уламжлалт томьёолол учраас үүн дээр хууль санаачлагчдын хувьд нийгмийн бодлогын соёл шинжлэх ухааны байнгын хороогоороо орж ирсэн байгаа. Өргөдлийн байнгын хорооны хувьд бол яах вэ насанд хүрээгүй хүүхдийн асуудлын өргөдлүүдийг авдаг байх эрх зүйн зохицуулалтыг хэрхэн хийж болох вэ гэдэг асуудал бол яг л хүүхдүүдийг бүрэн эрхтэй гэж үзэх юм уу үгүй юм уу? Хүүхдийг хэн төлөөлөх вэ гэдэг ийм асуудал бол хууль эрх зүйн хувьд яригдана. Гагцхүү иргэний хуулиар ч гэсэн насанд хүрсэн гэдэг юм уу хууль зүйн чадамжтай болох гэдэг юм уу яг энэ агуулгаараа бол насны хязгаар тавигдаж ирж байгаа юм. Нийтийн өргөдлийн цахим системээр тоон гарын үсгээр баталгаажуулж И системээр ордог учраас яахын аргагүй насанд хүрсэн хүн байдаг гэдгээрээ бүртгэгддэг. Гурав дахь асуудал нь байнгын хороодын ачааллыг аваад үзэх юм бол хамгийн дээд хязгаар нь 25 гишүүнтэй байх байнгын хороод байгаа бол БСШУ-ы спортын байнгын хороо 15 гишүүнтэй. Нийгмийн бодлогын байнгын хороо 21 гишүүнтэй.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Нэгдүгээрт Төрийн байгуулалтын байнгын хороон дээр хоёр ч УИХ-ын гишүүн энэ энэ байнгын хороог ийм ийм хүнд зориулж байгуулсан гэдэг асуудал яригдсан. Хэдэн онд хэн гэдэг хүнд зориулж энэ байнгын хороог байгуулсан юм бэ гэдгийг хууль санаачлагчдаас асууя. Хоёрдугаарт нь татан буулгахаар болж байгаа байнгын хороодын гишүүдээсээ санал авсан уу? Тэд ямар санал илэрхийлсэн бэ? Гуравдугаарт нь 11-ээс 12 гишүүнтэй байнгын хороо байна гэж энэ танилцуулга дээр дурдагдаж байна. Энэ нь яг аль аль байнгын хороо вэ? Мөн боловсрол шинжлэх ухааны салбар бол улс орны тэргүүлэх салбар. Тэгэхээр энэ салбарыг татан буулгаж нийгмийн бодлогод шилжүүлэх нь юу гэж ойлгогдох вэ? Байнгын хороог яг ажиллуулъя гэвэл ажил бол зөндөө байгаа. Тэгэхээр энэ нь ухралт болохгүй юу? Боловсрол бол ядуурлаас гаргах цорын ганц хамгийн чухал салбар. Шинжлэх ухаан бол хөгжлийн хамгийн том түүч ээ. Тэгэхээр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо үйлдвэржсэн орон болох зорилт тавьсан. 14 мега төслийг хариуцаж байгаа. Аж үйлдвэрийн парк гэх Аж үйлдвэрийн байнгын хорооны гишүүд бол маш их идэвхтэй ажиллаж байгаа. Ажлын байр гаргах, нэмүү өртөг шингээх, экспортод чиглэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх гээд энэ бодлогууд ер нь энэ байнгын хороо татан буугдсанаар ямар үр нөлөө үзүүлэх вэ? Хөгжлийн тэргүүлэх чиглэл бол цахим инновац мөн. Ёс зүй бол төрийн албан тушаалтны хамгийн чухал зүйл. Ер нь нийт иргэдийн ч гэсэн ёс зүйн асуудал бол хамгийн чухал. Үүнийг дэлгэрүүлж тайлбарлаж өгнө үү? Зөвхөн хуулийн төсөл хэлэлцэхээс гадна хяналт хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх нь байнгын хороодын хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр өмнө нь батлагдан гарсан олон хууль тогтоол байгаа. Тэгээд энийг яаж хэрэгжүүлж байна гэдэг бол бидний хувьд бодох их чухал асуудал байгаа. Олон байнгын хороон дээр өмнө гарсан хууль тогтоолын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх энэ ажлуудыг бол маш ихээр хэрэгжүүлж байгаа шүү дээ. Нийт ажлынх нь дийлэнх нь бараг хяналт хэрэгжүүлэх ажил байгаа гэж ойлгож байгаа. Хяналт шалгалтын хууль ч гэсэн үүнд бас чиглэгдсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр Их хурлын гүйцэтгэх ажил үүрэг дээр их том хувь нэмэр оруулж хяналт шалгалт хийгдэж байгаа байх. Энэ хаврын чуулган эхний жилийн чуулган учраас энэ дээр ихэнх ажлын хэсгүүд бас дүгнэлтээ хараахан гаргаж бас амжаагүй байсан. Мөн Их хурлын тухай хууль болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай өргөн барьж байгаатай холбогдуулаад энэ даваа гарагт зөвхөн ажлын хэсгүүд хуралдана. ЗГ-ын гишүүн сайд нарт бүгд Их Хурлын гишүүн засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж байгаа. Тэгэхээр ингээд өдөр болгон Төрийн ордонд Их хурлын гишүүдийг дуудаад байх биш даваа гарагт нь ажиллах боломж олгоод. Даваа гарагт нь ажлын хэсгүүд хуралдаад намын бүлгүүд хоёр дахь өдрийн өглөө хуралддаг байж болох уу? Түүний асуултад, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: Хуулийн төслийн зарим саналтай санал нэг байна. Ялангуяа бүтэц илүү оновчтой болгоё. Илүү бүтээмжтэй болгох дээр анхаарах зүйл байна. Боловсролын салбар бол маш урт хугацааны дараагаар үр шимээ өгдөг онцлогтой тэргүүлэх салбар. Тэгэхээр заавалБСШУ-ы байнгын хороо нь байнга хууль баталдаг байхдаа биш харин батлагдсан хууль түүний хэрэгжилт хяналтдаа илүү анхаардаг байж болно. Ялангуяа манай улсын хувьд уул уурхайн салбартай, эдийн засагтай хамааралтай улс. Цаашдаа бид нар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлохгүй байж болох ч тийм үе байж болно шүү дээ. Тэр үед бол бид нар боловсролтой хүний нөөц л хамгийн чухал болно. Тийм учраас Боловсрол шинжлэх ухааны байнгын хороо байх нь зүгээр юм шиг санагдаж байна. Хоёрдугаарт уул уурхайгаас бусад салбар эдийн засгаа солонгоруулъя гээд ЖДҮ эрхлэгчдийг дэмжье гээд чиглэсэн аж үйлдвэрийн байнгын хороо байсан. 23 гишүүнтэй. Энэ нь бас Эдийн засгийн байнгын хороон дээр авчраад дэд хороо болгоё гээд байдаг. Уг нь энэ асуудал дээр илүү фокуслаж ажилладаг ийм байнгын хороо нь байсан нь зүгээр юм биш үү гэсэн нэг ийм санал байна. Яагаад заавал Аж үйлдвэрийн байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгээд байгаа юм бэ? Байнгын хороо болон дэд хороо хоёрын хооронд яг ямар ялгаа байгаа юм бэ? гэдэг нэг асуудал. Байнгын хороо нь болохоор төсөвтэй, дэд хороо нь болохоор төсөвгүй. Эдийн засгийн байнгын хорооны доор гэхэд 3, 4 дэд хороотой болох юм байна л даа. Дэд хороо болгон нь өөрсдөө тусдаа шийдвэрээ гаргаад явчихна. Байнгын хороондоо яг дэд хорооны шийдвэрээ заавал танилцуулах ийм шаардлага бол бас байхгүй байх шиг байгаа юм. Тэгэхээр байнгын хороо дэд хороо хоёрын хооронд яг ямар ялгаа зааг гаргаж өгөх юм бэ? Түүний асуултал, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Байнгын хорооны бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахад цаг үеийн асуудалтай нийцүүлж байгааг зөв зүйтэй юм байна гэж харж байгаа. Энэ хуульд өөрчлөлт оруулж байгаа томьёолол нэг жаахан биш байгаа. Нэг байнгын хороог аваачаад нэг том байнгын хороонд дагаар оруулж байгаа юм шиг томьёолоод байгаа. Энэ чинь хоёр байнгын хороо нийлж байгаа бол хоёулаа татан буугдаад шинээр байгуулж байна гэж харна. Шинжлэх ухаан, технологи, инновац гэдэг чинь ингээд нэг гинжин хэлхээний 3 элемент үүнийг ЗГ-ын бүрэлдэхүүний хууль дээр бид нар өөрчилж чадсангүй. Хуучнаар нь алдаатай шийдвэрийг аваад явчихлаа.Их хурлынхаа бүтэц бүрэлдэхүүн дээрээ авч хэлэлцэхдээ нийлүүлчихмээр байгаа юм. Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд хороог байгуулаад Эдийн засгийн байнгын хороон дээр оруулчихмаар байгаа юм. Тэгэхээр байнгын хороог байнгын хороод бүхлээр нь нийлүүлэх асуудлыг л авч үзсэн юм шиг харагдаад байна. Гэтэл байнгын хорооны дотор эрхлэх асуудлаар нь бас зохицуулах асуудлыгавч үзсэн үү? Энд ярьсан болямар нэгэнсанал онол гарсан юм болов уу? үгүй юм болов уу? Нийгмийн бодлого дээр биш эдийн засгийн байнгын хороон дээр Шинжлэх ухаан, технологи, инновацын дэд хороо байгуулчих юм бол энэ цогцоороо асуудал явахад их нэмэртэй. Тэгэхээр энэ асуудлыгюу гэж бодож байгаа юм бол? 2 дугаарт энэ Өргөдлийн байнгын хороо ч хуучин байсан. Энэ үйл ажиллагааг сайтар зохицуулж өгөхгүй бол сая Амарбаясгалан дарга ч нэлээн тодорхой юм хэлчихлээ. Хууль тогтоох засаглалынхаа эсрэг акц өрнүүлдэг талбар болчих боломж бас байж мэдэхээр байгаа юм. Энэ тал дээр та бүхэн ямар концепцтой ажиллаад энэ байнгын хороог шинээр байгуулах нь зөв гэж үзэж байна вэ?