УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцэхийг дэмжлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Гадаадад амьдарч буй иргэдийн хувьд хамгийн чухал асуудал бол давхар иргэний харьяаллын асуудал байдаг. Монгол улсын иргэний давхар харьяаллыг хуулиар зөвшөөрөхгүй байх нь зөв. Япон, Хятад улсууд ч давхар харьяалалыг зөвшөөрдөггүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “16 насанд хүүхдийн эцэг эхийн аль нэг нь Монгол хүн бол төрсний гэрчилгээ өгөх хэрэгтэй. Тухайн хүн өөрөө иргэний харьяалалаа сонгох эрхтэй учраас давхар харьяалал гэсэн үг биш. Гадаадын иргэн тэндээ ял эдэлсэн бол виз өгмөөргүй байна. Захиргааны зөрчилтэй хүнийг ч нэвтрүүлмээргүй байгаа юм. Гадны иргэдийг нэвтрүүлэхэд цагдаагийн газрын тодорхойлолт огт нэхдэггүй. Ингэж болохгүй. УИХ-ын гишүүн Л.Болд “Хамгийн чухал хуулиудыг ярьж байна. Монгол Улсын иргэний харьяалал гэдэг бол дэлхий дээрх өөр аль ч улстай харьцуулалтгүй том ойлголт. Монгол Улсын иргэн бүрт үнэгүй газар өмчлүүлж байна. Энэ болтусгаар тогтнолын хамгийн том үндэс. Бид гадаадын иргэнд өмчлөлд хамрагдах боломжийг нээхийн тулд энэ хуулийг гаргана гэвэл үүнийг дэмжиж болохгүй . Үдээс хойшхи хуралдаан 14:00 цагаас үргэлжилнэ.
2016-04-29
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын иргэний харьяаллын тухай хуулийн төслийг /шинэчилсэн найруулга/ хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Иргэний харьяаллын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хүн ам цөөтэй Монгол Улс энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 59 мянган иргэн харьяаллаасаа гараад, 16 мянган иргэн давхар харьяалалтай байна. Тэдний 50 хувь эмэгтэй, 40 хувь хүүхэд байна. Иймээс асуудлыг зохицуулах хууль шаардлагатай УИХ-ын гишүүн А.Бакей “Чухал ач холбогдолтой хуулийн төсөл орж ирсэн байна. Зарчмын хувьд дэмжиж байгаа. Яагаад гэвэл Монгол улсын харьяат болох, харьяалалаа эргэн сэргээх, харьяатаас гарах зэрэг бүх асуудалд тавигдах шаардлага тодорхой байх ёстой. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хуулийн төслийг дэмжиж байна. Төрөөс иргэдэд үзүүлж буй үйлчилгээ нь олон шат дамжлагтай, хүнд сурталтай, шийдлээ хүлээсэн олон асуудлыг шийдвэрлэхээр нилээн шинэ зүйлүүдийг оруулсан байна. Иргэний давхар харьяаллын асуудал нилээн төвөгтэй асуудал. 1995 оноос өнөөг хүртэл 58 мянга гаруй иргэд Монгол Улсын иргэний харьяалалаас гарсан байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, цөөн хүн амтай. Монгол Улсаа гэсэн сэтгэлтэй, хувь нэмрээ оруулах хүмүүсээр хүн амыг өсгөх бодлогыг дэмжиж байна.