УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.04\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Хуулийн 29 дүгээр зүйлийн 1-ийг юу гэж үзсэн бэ? Миний хувьд үүнийг Үндсэн хуулийн зөрчилтэй боллоо гэж харж байгаа. Энд УИХ-ын гишүүн Ерөнхий сайд,Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаалыг хашиж болохгүй гэсэн заалттай. Энэ бол ҮХ-ийн зөрчил үүснэ гэж харж байгаа.үүнийг би португалд үлдэг. Тэгээд цэцийн маргаан гаргавал очиж энэ асуудал яригдана гэж асууж байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол улс гадаад бодлого үндэсний аюулгүй байдал улс төр дипломатын аргаар авна гэж заасан байдаг. Энэ хүрээнд ОУ-ын үйл ажиллагаа идэвхтэй байх ёстой. Олон улсын хүмүүнлэг, эдийн засгийн, улс төрийн, энх тайвны гэх мэт тодорхой салбар байгууллагын хүрээд манайх идэвхтэй ажиллаж байж, олон улсын харилцаанд сайнаар нөлөөлнө. Ийм учраас энэ хуулийн төсөл бусад хуультай харшилдахгүй учраас дэмжиж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Янз бүрийн олон байгууллага байдаг. Шаардлагатай гэвэл хуулиндаа ийм байгууллагад гишүүнээр орох санал ирлээ гээд зөвшөөрөл авч болно. Хуульд нийцэж байвал зөвшөөрөөд явж болно.ТББ-ын хувьд сонгуульт ажил хийхэд Үндсэн хуультай зөрчилдөнө гэж харахгүй байна.Олон ТББ-ууд байгаа. Миний хувьд оролцдог ТББ-ууд бий.Улсад хэрэгтэй үйл ажиллагааг нь дэмжээд явдаг. Олон улсын харилцаатай холбоотой хууль дээр энэ асуудал зөрчилдөөд явахгүй гэж харж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: МАН 65 суудалтай манлайлал үзүүлж энэ шинэчлэлийг хийсэн.УИХ-ын гишүүдийн тангаргийн үгэнд ашиг сонирхолын зөрчлөөс ангид байна гэсэн 5 үг Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд нэмэгдэж орсон. Энэ тангаргаасаа няцвал УИХ-ын гишүүнээсээ огцрох буюу хуулийн хариуцлага хүлээнэ гэж жилийн өмнө тангараг өргөсөн. Миний хувьд өнгөрсөн оны долдугаар сард тангараг өргөөд энэ зүйлийг хэлж байсан. Үүний маргааш нь УИХ-ын хуульд өөрчлөлт ороод гишүүд ТББ-ын үйл ажиллагааг хавсарч хийдэг болсон. Энэ яагаад ашиг сонирхолын зөрчил болдог вэ гэхээр зарим ТББ улсын төсвийг захиран зарцуулдаг. Энэ бол маш том ашиг сонирхлын зөрчил. Иймд үүнийг хязгаарлах шаардлага байгаа.Манай 76 дотор ТББ хавсарч байгаа 300 гаруй бий. Хууль санаачлагч ТББ-ын ажлын УИХ-ын гишүүн хавсарч хийхийг хориглосон санал гаргавал хүлээж авах боломжтой юу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хари