Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/05/26
Өргөн барьсан: 2026/05/12
Өргөн барьсан: 2026/05/05
Өргөн барьсан: 2026/03/16
Өргөн барьсан: 2026/03/08
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Уянга: Хариуцлагатай байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүд бүгдээрээ мэддэг. Монгол Улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд зааснаар УИХ-ын гишүүн нь ард түмний элч мөн. Нийт иргэн улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримталж ажиллана гэдгийн дагуу байгаа. Дэгийн хуульд орж байгаа өөрчлөлт дээр хариуцлагыг хэмжихдээ ирцийн байдлаар нь хэмжээд байгаа дээр асуудалтай байна. Бусад улсын жишгээ харвал Холбооны бүгд найрамдах Герман улсын хувьд ирцэд бүртгүүлээгүй байх тохиолдолд тодорхой хэмжээний мөнгөн торгуультай уяад хариуцлага оногдуулдаг. Энэтхэгт парламентын гишүүн 60 хоногийн хугацаанд зөвшөөрөл авахгүйгээр хуралдаа суугаагүй тохиолдолд түдгэлзүүлэх, орон тоог нь сул гэж үзээд дахин гишүүнийг сонгох үйл ажиллагаа явуулах гэх мэт олон улсын жишгийг бариад ирцийн асуудлыг Дэгийн хуульд оруулж ирж байгаа байх. Зөвхөн ирцийн байдлаар Үндсэн хуульд заасан сонгогдсон хүмүүсийнхээ эрх ашгийг төлөөлж ажиллана гэсэн агуулгыг хэмжих нь хангалттай биш. Манай анхны хэлэлцүүлэг дэгийн хууль дээр явж байна. Энэ хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсэг маань байгаа учраас зөвхөн ирцээр байхаас гадна тухайн хэлэлцэж байгаа асуудалтайгаа танилцчихсан байгаа байдал, саналаа өгч байгаа байдал, хуулийн төсөл санаачилж байгаа байдал, ажлын хэсэг ахалж байгаа байдал, орж ажиллаж байгаа байдлаар нь тухайн гишүүний ирцийг үнэлэхээс гадна хариуцлага дээр нь нэмж ямар нэгэн байдлаар үнэлгээ өгөх асуудал. Хуулийн төсөл дээр суух боломж байна уу, эсвэл энэ агуулгаар нь холбогдоод нэмэлт тайлбар өгөөрэй. Дэгийн тухай хууль дээр 34-ийн штрих нэг дээр УИХ-ын Тамгын газар өөрөө хууль зүйн дүгнэлт гаргана, төсвийн нөлөөллийн шинжилгээг хийнэ. Ажлын ачаалал нэмэгдэх байх. Гэхдээ дүгнэлт нь өөрөө зөвлөмж шинжтэй байх уу эсвэл заавал дагах дүгнэлт хэлбэртэй байх уу?
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Саранчулуун: Нэгт, УИХ-ын гишүүний хариуцлага болон хийх үйл ажиллагаатай холбоотой иргэдтэй уулзах чухал ажил байдаг. Зорилтот бүлэг иргэд тойрог төлөөлөлтэйгөө уулзаж ярилцах ажлууд гэх мэт. Санаачилсан хууль төслийн ажлууд дээрээ олон уулзалтуудад очиж оролцдог. Үүнтэй холбоотойгоор гишүүд заримдаа чуулган дээр харагддаггүй. Тэр үеэр ирцийнх нь дагуу үг хэлэх дарааллыг авчихсан байдаг. Жишээлбэл, өрөөнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй уулзах үедээ өөрийнхөө цагийг тооцоолдог. Үүний дагуу цагаа тооцоолоод гялс гүйгээд ороод ирэхийн хооронд хуралдаан даргалагч нэрсийг түрүүлээд хасчихсан байдаг. Таван хүний нэр жагсаалт байхад дээрээс нь биш хамгийн сүүлд байгаа хүнийхээ нэрийг хасчихсан байдаг. Цагийнх нь дагуу ороод ирэхлээр нэрийг нь хасчихсан бай жишээний. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт байх юм бэ. Хоёрт, УИХ-ын гишүүн хуулиараа хоёр зүйлийг хийх боломжтой зөвшөөрөгдсөн байдаг. Нэг нь их сургууль багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх. Энэ ажил маш чухал, судлаач байдаг, олон судалгааны ажилд оролцоод явдаг. Үүнтэй холбоотой олон улсын хурал зөвлөгөөн, семинар зэрэгт оролцоод явахад томилолтыг яаж зохицуулах юм. Одоо оруулж байгаа өөрчлөлт дээр үүнтэй холбоотой ахиц шинэчлэл бий юу.
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалан:Энэ удаад зарим зүйл заалтуудыг боловсронгуй болгох чиглэлийн өөрчлөлтүүд байна. УИХ-ын үйл ажиллагаа, УИХ-ын чуулганы хуралдааны дэг сайжрах тусам хууль тогтоох үйл ажиллагаа илүү нээлттэй болно. Иргэдийн мэдэх эрх хангагдана буюу манай парламентын засаглал ардчиллын дархлаа тэр зэргээрээ сайжирна гэдэг хувь хүний итгэл үнэмшилтэй байдаг учраас энэ асуудалд анхаарал хандуулж ажиллаж байгаа. Нодлингийн өөрчлөлтөөс УИХ-ын асуулгын цаг дээр сар болгон тулгамдсан асуудлууд дээр Ерөнхий сайдаас мэдээлэл авч, асуулт асуух боломж нээгдсэн нь бсоёл болоод хэвшиж байна. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн хугацаанд өөрчлөлт орсон зарим зүйлүүдийн хэрэгжилт ямар байгаа талаар УИХ-ын Тамгын газраас лавлахыг хүссэн. 1 дүгээрт, УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнууд үнэн бодит мэдээлэл өгөх үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд чуулганы хуралдаан дээр үнэн бодит биш буюу худал мэдээлэл өгсөн тохиолдлуудыг та бүхэн шалгаж байгаа юу? Энэ тал дээр гишүүдээс хүсэлт ирж байна уу эсвэл хяналт шалгалтын газар ямар байдлаар чуулганы хуралдаан дээр мэдээлэл өгөх албан тушаалтнуудын мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавьж ажиллаж байна вэ. Их хурлын хувьд мэдээлэлтэй байж, үнэн бодит мэдээллийг чуулганы хуралдааны танхимд авч байж шийдвэрүүд илүү бодитой болно. Парламентын хяналтыг хэрэгжүүлэхэд мэдээллийн урсгал маш чухал. Харамсалтай нь мэдээллийн урсгал төдийлөн сайн байж чадахгүй байна. Бодитой жишээ хэлье. Би Туулын хурдны замын төслийн талаар 2026 оны 4 дүгээр сард нийтдээ 12 яам холбогдох байгууллагуудаас мэдээлэл хүссэн албан бичгийг өөрийнхөө бланк дээр явуулсан. Хуульд заасан хугацаандаа дөрөвхөн байгууллагаас хариу ирсэн. Зарим байгууллагаас хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй хоцорч хариу ирүүлэхдээ хагас дутуу хариултууд ирсэн. 2 яамнаас одоогоор хариулт ирээгүй байна. ЗТЯ болон Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам надад хариу ирүүлээгүй. Туулын хурдны замтай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүний асуулга хүргүүлсэн. Харамсалтай нь Ерөнхий сайдаас хугацаандаа хариулт авч чадаагүй. 30 хоногийн хугацаанд хариулт ирээгүй. 14 хоногийн дараа буюу хугацаа хожимдуулаад хагас дутуу хариулт ирсэн. Энэ нөхцөлд бид ямар арга хэмжээ авч ажиллах ёстой вэ? Үнэхээр УИХ-ын гишүүний бланк дээр тодорхой албан байгуул лагуудаас мэдээлэл хүсээд эсвэл чуулганы хуралдаан дээр албан тушаалтнууд хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа нөхцөлд 2 хоногийн дотор бол мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл тэр мэдээллийг ирүүлэхгүй байгаа нөхцөлд ямар арга хэмжээ авах вэ.
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Энэ хууль дээр Ажлын хэсэг их ажилласан байх. Хугацаа ч их байсан. Таван янзын хуулийн төсөл өргөн баригдчихсан. Энэ бүгдийг нэгтгэх, нийлүүлэх, уялдуулах талаар нэлээн ажил хийсэн байх. Хариуцлагын тухай асуудлыг л хөндье. Дэгийн тухай хуульд оруулж байгаа хэсэг заалт УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх. Хүн гэдэг амьтан чинь хийсэн ажлынхаа төлөө хариуцлагаа хүлээгээд хийгээгүй ажлынхаа өмнө бас хариуцлага хүлээгээд яваад байвал хүн гэдэг амьтныхаа зүйлдээ их тохирдог, Хомо сапиенс гэдэгтээ. Хариуцлага нь байхгүй болчихоор биологийнхоо ангиллаар нарийн хамарт сармагчны бүлэгтэй ойртоод оччихдог. Хариуцлагыг оруулж ирж байгаад баяртай байна. Гишүүн хууль санаачилчихдаг дараа нь ажлын хэсэг байгуулаад явчихдаг. Ажлын хэсгийн хуралдаанд, ажлын хэсгийн хүсэлтээр хууль санаачлагч ажлын хэсгийн хуралдаанд оролцох боломжийн талаар нэмэлт өөрчлөлтөд юу туссан бэ. Хууль санаачлагч гишүүн хууль батлагдаж дуустал үг хэлэх, асуулт асуух эрхгүй шахам явсаар ирсэн. Энэ хуулийн өөрчлөлт харин үг хэлэх боломж олгож байна. Үг хэлэх, асуулт асуухтай холбоотой хийдэл байна. Гишүүд бүлгүүдийнхээ аппликэйшнээр нэрээ өгчихдөг, цаг нь болохоор байхгүй байдаг. Үг хэлэх гээд зөндөө юм бодож байсан өчнөөн хүн ард нь үг хэлэх боломжгүй болоод, тэд нарынхаа боломжоор тоглоод хаячхаж байна. Сүүлийн үед Батбаатар гишүүн асуудал болгон дээр үг хэлнэ гэж нээрээ оруулчхаад л бүгд дээр нь байхгүй. Иймэрхүү хийдлийг засаж залруулах, ийм боломжийн талаар ажлын хэсэг ямар санал дүгнэлттэй байдаг вэ. 2 дугаарт зарчмын зөрөөтэй саналтай холбоотой. Төсөв хэлэлцэхэд тодордог. Мэргэжлийн байнгын хороон дээр зарчмын зөрөөтэй санал оруулаад уначихдаг. Нөгөөдөх нь Төсвийн байнгын хороон дээр ороод дахиад уначихдаг. Дээшээ нэгдсэн хуралдаанд ороод босоод ирдэг. Энэ тохиолдолд миний ойлгож байгаагаар Төсвийн байнгын хороо, мэргэжлийн байнгын хороон дээр унасан саналыг нэгдсэн хуралдаанд оруулдаггүй байвал оновчтой. Тэр талаар нэмэлт өөрчлөлтөд юм байгаа юу. 3 дахь нь Байнгын хороодтой холбоотой. Их хурлын зохион байгуулалтын бүтцийн хамгийн гол хэсэг нь байнгын хороод байдаг. Өнөөдрийн түвшинд байнгын хороодын хувьд асуудлаасаа илүү ирц нь толгойны өвчин болчхоод байна. Байнгын хороодын гишүүд Их хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тоо нь цөөрөөд ирэхээр ирцийн асуудал гайгүй болох болов уу. Нөгөө талаар байнгын хороогоор асуудлыг хэлэлцээд нэгдсэн хуралдаанд санал дүгнэлтээ оруулаад ирдэг. Санал дүгнэлт дотор нь санал нь байгаа. Байнгын хорооны дүгнэлт ерөөсөө байдаггүй.
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн О. Саранчулуун: Хуулийн төсөлтэй танилцсан, бүдэг байгаа зүйлүүд байна. УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчлийг ямар журмаар тогтоох юм. Ёс зүйн дэд хорооны бүрэн эрх, гомдол хүлээн авах шийдвэрлэх процесс нь ямар байх юм. Зөрчил гарлаа гэхэд ноогдуулах хариуцлага нь ямар шатлалтай байх юм. Гишүүнээс,төрийн албан хаагчаас чуулганы танхимд энэхүү ажлыг хийж байх хугацаандаа алдаа зөрчил гаргасан бол яаж уучлалт гуйх юм. Эсвэл яаж няцаалт хийх юм. Хуралдаанд оролцох эрхийг нь хэрхэн уялдуулах юм гэдэг дээр тодорхой арга хэмжээнүүдийг дахиж оруулж ирэх байх гэж найдаж байсан. Үүнтэй холбоотой ямар ахиц гарсан бэ? Ёс зүйн дэд хороо гэж байх юм уу байхгүй юм уу гэдэг асуудал. Үргэлжлээд энэ хэвээрээ байвал энэ ямар ч чадалгүй юм биш үү? оролцоогүй. Ёс зүйн дэд хороо ямар ёс зүйг нь хэлэлцэх юм. Хэний ёс зүйг хэлэлцэх юм. УИХ-ын гишүүний ёс зүй гэж юу юм, түүнийг яаж тодорхойлох юм гэдэг асуудлууд дээр энэ хуулийн багц баримт бичиг дээр, багц төсөл дээр ямар ахиц орж ирж байгаа вэ гэдгийг тодруулъя. 2 дугаар асуудал, УИХ-д тэргэнцэртэй, хөл муутай хүн , сонсдоггүй хүн , харахгүй хүн орж ирж болно. Өнөөдөр зохицуулж байгаа хууль дүрмээ өнөөдрийн хүмүүстээ зориулж биш маргааш орж ирэх хүмүүст зориулж үүд хаалгаа нээлттэй болгох хэрэгтэй. Хүртээмжтэй холбоотой мэдээллийн хүртээмж, үйл ажиллагааны хүртээмж дээрх мэдээллүүд дээр ямар зохицуулалт шинээр нэмэгдсэн юм бэ? Би үүн дээр өмнө нь олон удаа дурдаж байсан. УИХ-ын үйл ажиллагаа өөрөө ил тод, нээлттэй, хүртээмжтэй байж гаргаж байгаа бодлого шийдвэрийг иргэд илүү таньж мэдэх учиртай.